“Нүүдэлчин групп” ХХК-ны хамт олон манай аянд нэгдлээ

Emegteichuud.mn сайтаас санаачлан "Хүүхдийн Ертөнцөд Өнгө Нэмье" уриан дор хэрэгжүүлж буй "Гэрэлт Ирээдүй" сайн үйлсийн аянд хувь хүн албан байгууллагууд нэгдсээр байна. Энэ удаад  “Нүүдэлчин групп” ХХК-ны хамт олон манай аянг дэмжиж 24 цагийн үйл ажиллагаатай халамжийн цэцэрлэг болох 28-р цэцэрлэгийн Бага бүлгийн ангид хүрэлцээтэй сандалууд бэлэглэж, мөн хүүхэд бүрт гарын бэлэг гардууллаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!








“Гэрэлт ирээдүй” сайн үйлсийн аяныг "Хүүхдийн ертөнцөд Өнгө нэмье" уриан дор үргэлжилж  байна. Бидний дараагийн зорилтот ажил 28-р цэцэрлэгийн бага бүлгийн ангийн  хувцасны шүүгээг  шинээр солих юм. Бидэнтэй нэгдэж анги тохижуулалтын ажилд гар бие оролцох хүсэлтэй хүмүүс холбогдоно уу...



Аяныг зохион байгуулагчтай холбогдох:

Хаяг:   УБ хот, СБД 1-р хороо 42-1 тоот Emegteichuud.mn

Event-д нэгдэх хаяг: https://www.facebook.com/events/157550374454943/

E-mail: info@emegteichuud.mn

Утас: 9988-2222, 7007-2222

Дараагийн гэрэлт мэдээгээр эргэн уулзая.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.