Дуучин Тайлор Свифтийн 4 настай фэн өөд болжээ
Залуу дуучин Тайлор Свифт бяцхан шүтэн бишрэгчийнхээ сүүлчийн хүслийг биелүүлжээ. Энэ сарын 15-нд түүний бяцхан фэн нь өөд болсон тухай харамсалтай мэдээг дамжуулсан юм. Жалене Салинас хэмээх дөрвөн настай бяцхан охин тархины хорт хавдартай тэмцсээр хорвоог орхисон зүрх шимшрэм хэрэг болжээ. Жалене охин нэг жилийн өмнөөс тархины хорт хавдартай хэмээн оношлогдсон бөгөөд сүүлийн арван сарын турш олон мэс засал, химийн хортой эмчилгээ хийлгэсэн байна.

Охины сүүлчийн хүсэлт нь өөрийн шүтээн Тайлор Свифттэй хамт “Shake It Off” дууных нь аянд бүжиглэх байв. Өдгөө 25 настай дуучин бүсгүй бяцхан охины өвчний тухай мэдээд өөрийн фэйсфүүкт түүнд зориулж “Жалене-н аялал” хэмээх хуудас нээн хөтөлж эхэлсэн байна. Харамсалтай нь удалгүй охин нас баржээ. Дуучин бүсгүй Жалене охины сүүлчийн хүслийг биелүүлсэн аж. Мөн охины туссан өвчний эсрэг компанит ажил эхлүүлсэн нь цахим ертөнцөд шуугиан тарьсан юм.

Залуу дуучин Тайлор Свифт өөрийн фэйсфүүк хуудаснаа: “Жалене бол миний хамгийн хүндтэй шүтэн бишрэгч, тэр жинхэнэ гүнж байсан. Энэ хорвоогоос явах хүртлээ өвчинтэйгөө зоригтой тэмцсэн бяцхан сахиусан тэнгэр. Би маш их харамсаж байна. Одоо намайг түүний инээмсэглэсэн царай л бага зэрэг тайтгаруулж байна. Түүний нэр бид бүхний дунд үргэлж дуурсагдах болно" хэмээн эмгэнэл илэрхийлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







