Монгол улсын гурван сая дахь иргэнд гурван сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ

Амралтын өдрөөр сайхан мэдээ дуулгахад таатай байна. Монголчууд бид тун удахгүй гурван сая иргэнтэй болох гэж байгаа билээ. Тэгвэл Монгол улсын гурван сая дахь иргэнд гурван сая төгрөг олгохоор болжээ. ХАХНХЯ-наас өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гурван сая дахь иргэнийг хүлээн авах бэлтгэл ажлын хүрээнд тухайн өдөр төрсөн бүх хүүхдэд гурван сая хүртэл төгрөгийн тэтгэмж олгох санал оруулжээ.



Харин засгийн газрын зүгээс яамны энэхүү саналыг дэмжиж гурван сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн талаар С.Эрдэнэ сайд цахим хуудсаараа мэдэгдлээ.

Сонирхуулахад, Үндэсний статистикийн хорооны өнөөдрийн мэдээллээр Монгол Улсын хүн амын тоо 2,929,883 болжээ.Мөн өнгөрсөн онд манай улсад анх удаа 80 мянган орчим хүүхэд мэндэлж гэр бүлдээ аз жаргалыг бэлэглэсэн билээ.

Монголын үрс маш олон болтугай!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
hbnbnvb (92.224.184.18) 2014-01-05 14:39:54
gadniihan tsagaachid irj too nemeegui bol iim hurdan 3 saya hurehgui 10-aad jiliin omno 26 saya bsan end bichseneer jild 80 000-aad huuhed tordog bol 3 saya hurmeergui yum irgenii burtgeliinhen tsagaachdad huuli bus irgenshil ogood bas huuramch irgen nemeed bna uu