“Play time -2012”-т эмэгтэй хамтлаг дуучид оролцоно
Хай Фай Рекордзоос 11 дэхь жилдээ зохион байгуулж байгаа Монголын хамгийн том амьд хөгжмийн наадам болох Playtime 2012 наадам Гачууртад байрладаг Монгол Шилтгээн аялал жуулчлалын цогцолборт 2012 оны 8-р сарын 4, 5-нд амралтын өдрүүдээр гадаа цэвэр агаарт 2 хоногийн турш болох гэж байна.
Харин өнгөрсөн лхагва гаригт С1 телевизийн байранд наадамд тоглох хамтлагуудаа шалгаруулсан нэгэн халуун үдэш болсон юм. Энэ шалгаруулалтад 13 шинэ хамтлаг тэнцэж нийт 50 хамтлаг дуучид Play time наадмаар та бүхэнтэй уулзах гэж байна. Уг хамтлагуудын дотор охид бүсгүйчүүдийн амьд хөгжмийн хамтлагч нилээдгүй байр суурийг эзлэж байгаа гэсэн. Emegteichuud.mn та бүхэнтэйгээ тун удахгүй эдгээр охид бүсгүйчүүдээс бүрдсэн амьд хөгжмийн хамтлагуудыг уулзуулах болно.






Playtime 2012 наадмын үеэр майханы хотхон буюу Playtime Camp, Боргио шар айргийн хотхон, халуун хоолоор үйлчилж, Playtime зах ажиллаж, Монголын амьд хөгжмийн шилдэг болон шинэ 50 хамтлаг дуучид оролцож жинхэнэ утгаараа амьд хөгжмийн баярыг барууны томоохон наадмуудын жишгээр хийх гэж байна. Playtime 2012 наадам анх удаа албан ёсоор гаднаас хамтлаг урьж оролцуулж байна. Японы Taffy хамтлаг ирж оролцохоор боллоо!!! Shoegazing урсгалаар тоглодог энэ хамтлаг сүүлийн үед эрч хүчээ авч ялангуяа UK-д Guardian сонин, NME сэтгүүлийн анхааралд өртөөд байгаа анхны Япон хамтлаг юм. Тэгээд урилгыг хүлээн авч Монголд ирж Playtime 2012 наадамд оролцох гэж байна!!!
Playtime 2012 наадамд Монголын рок, альтернатив, индипендэнт, метал чиглэлийн шалгарсан хамтлагууд оролцохоос гадна шинээр олон хамтлаг энэхүү наадамд анх удаагаа оролцох гэж байна. Наадамд оролцох хамтлагуудын жагсаалт, тоглох хуваарь болон наадмын тухай бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.playtime.mn болон Facebook сайтаас удахгүй олж үзэж болно. Playtime 2012 наадмын үзэгчидэд Монгол шилтгээнд майхантайгаа очиж хонохыг, мөн соёлтой боловсон үйлчлүүлэхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.







