Өнөөдөр нар хиртэнэ

Нар хиртэх үзэгдэл өнөөдөр бөмбөрцгийн умард хагаст бүрэн ажиглагдах талаар одон орончид мэдээлж байна. Ингэхдээ Монгол, Дорнод Сибирь, Оросын зүүн нутгуудад илүү тод ажиглагдах юм. Улаанбаатарт ойролцоогоор 16.00-18.00 цагийн хооронд нар хиртэлт ажиглагдах аж. Нар хиртэлт Улаанбаатарт бүтэн болохгүй бөгөөд 20-30 орчим хувьтай байх тооцоо гарчээ. Нар хиртэлт гэдэг нь нар, д хоёрын хооронд сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн зарим хэсгээс харахад саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг хэлнэ. Энэ үзэгдэл нь шинэ сартай үед л тохиолдоно. Жил тутам дэлхийд 2-5 удаа нар хиртэлт болдог ч бүтэн хиртэлт нь 2-оос олонгүй тохиодог аж.Гэхдээ тухайн газар орны хувьд нар хиртэлт нь тун ховор үзэгдэл гэж хэлж болно.

Иймээс хүмүүс нар хиртэлтийг үзэхийн тулд жуулчлал хийх нь бий. Өмнө нь манай улсад нарны бүрэн хиртэлт хамгийн сүүлд 1997 оны гуравдугаар сарын 9-нд тохиож байжээ. Энэ үеэр гадаадын мэдээллийн агентлагууд, тэр дундаа Японы NHK телевизийн сурвалжлагын баг хүртэл Монголд ирж энэ үзэгдлийг ажиглаж байсан юм. Нар хиртэлт нь байгалийн үзэгдэл боловч эрт цагт нар нь муу хүчний нөлөөнөөс болж хиртдэг гэж үздэг байв. Монголд нар хиртэхийг Рах гэгч,бөгсгүй аврага амьтан нарыг залгиснаас үүдэн бий болдог гэх домог байдаг. Тиймээс бөгсөөр нь хурдан гаргахын тулд түмпэн сав нүдэж, хүүхэд уйлуулан, нохой хуцуулж их дуу чимээ гаргадаг заншил байсан билээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







