Реппер Эминемийн охин Хайлие Скотт 19 нас хүрчээ
Алдарт реппер Эминемийн бяцхан охин ямар үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй болсныг хараарай бүсгүйчүүдээ!
АНУ-ын нэрт реппер бяцхан гүнждээ зориулж “Hailie’s song” нэртэй дуу зохион дуулж байсан цаг саяхан мэт санагдана. Түүний охиндоо зориулан бүтээсэн уран бүтээлүүд тухайн үедээ шүтэн бишрэгчдийнх нь дуртай дуунууд болж байв. Тэгвэл түүний охин Хайлие Скотт Жаде Маттерс одоо 19 нас хүрч, ээж Ким Маттерсаас илүү үзэсгэлэнтэй бүсгүй болжээ. Эминем охиныхоо цахим хуудсан дахь зургуудыг хараад “ээжтэйгээ усны дусал шиг адилхан юм гэж” үргэлж хэлдэг аж.

Дэлхийн нэр хүндтэй репперийн охин Хайлиег дөнгөж 19 настай хэрнээ сайхан царай зүс, бие галбираар зогсохгүй маш ухаалаг гэлцдэг. Тэрээр өнгөрсөн жилийн зургаадугаар сард ахлах сургуулиа тун амжилттай төгссөн бөгөөд сургуулийнхаа сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Миний амьдралд хамгийн том байр суурь эзэлдэг хүн бол миний аав” гэжээ.

Мөн Хайлие ахлах сургуульд байхдаа миссийн тэмцээнд түрүүлж байсан төдийгүй, төгсөлтийн үдэшлэгийнхээ хатан хаанаар тодорсон байна. Харин аав нь охиноо үзэгчдийн суудлаас бахархалтайгаар харж суусан аж.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







