Бүсгүйчүүдээ, бидэнд захидал ирлээ
Эмэгтэйчүүд.мн сайт нь бүсгүйчүүдийнхээ чин сэтгэлийн үгийг info@emegteichuud.mn хаягаар авч уншигчдийнхаа хамтаар түүний асуудлыг шийдэхэд тусладаг билээ. Энэ удаа бидэнд ирсэн 39 настай энэ бүсгүйн захидлыг задлаж байна. Түүнд хамгийн их үнэ цэнэтэй зөвлөгөөнүүдээ харамгүй хайрлаарай, уншигч бүсгүйчүүд минь.
Энэ өдрийн мэнд хүргье. Би одоо 39 настай. Надад маш их уур бухимдал төрөөд байдаг болоод удаж байна. Үе үе маш муухай ааштай болж орхино. Хавь ойрынхондоо бухимдлаа гаргана. Хүү эмээ хоёртоо бухимдлаа гаргана.
Өөртөө за тайван байдаг юм шүү, уурлахгүй байна шүү, сайхан ааштай байна шүү, инээнэ шүү гэж бодох хэрнээ өөрийн эрхгүй л уурх хөдлөөд бухимдаад байх юм.
Энэ их бухимдлаас яаж салах вэ? Надад зөвлөгөө өгөөч. Стресс тайлах арга гэх мэт зүйлүүдийг зөндөө уншиж байсан гэвч түүнийг дагаж хийх сонирхол ч төрөхгүй, тийм орчин нь ч байхгүй мэт санагдах юм.
Мэдээж олон шалтгаан байгаа ч тэр бүх шалтаг шалтгааныг үл тоочин, энэ бухимдал, уур уцаараас ангижирмаар байна. Хуучин инээж явдаг байсан “би”-дээ эргэн ормоор байна.
Хүндэтгэсэн: Х.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.






