Хайрын романс тань ямар байх нь бүсгүй таниас шалтгаална

Хайрын романс тань ямар байх нь бүсгүй таниас шалтгаална

  • Эрэгтэй эмэгтэй хоёр хүний хооронд ямар нэгэн хэрүүл маргаан гарахад эмэгтэй хүн хүйтэн, тэвчээргүй байдал гаргадаг бол харин эрэгтэй хүн догшин ширүүн болдог байна. Тиймээс бүсгүй та ямар ч үед тэвчээртэй байх нь чухал.
  • Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс магтаалын үг сонсохыг маш ихээр хүсдэг. Учир нь эмэгтэйчүүд бидэнд сэтгэлийн дэм хэрэгтэй байдгийн нэгэн адил эрэгтэй хүнд магтаалын үг чухал байдаг.
  • Үргэлж эр хүнийг эерэгээр үнэлэхгүй, үзэл бодлыг нь няцаагаад байвал хүйтэн хөндий болж улмаар бүх юманд үл тоомсорлосон байдалтай хандах болно. Иймд та аль болох эр хүнийг үнэлж, үгийг нь анхааран сонсох хэрэгтэй.
  • Хайртай эмэгтэйгээ гомдоох эсвэл ямар нэгэн буруу зүйл хийсэн үед эмэгтэй хүн эрэгтэй хүн уруу "хэрүүлийн алим" шидэж эхэлдэг байна. Үүний оронд эвтэйхэн хэлж ойлгуулж байгаарай. Хэрүүл маргаан сайн зүйлд яавч хүргэхгүй.
  • Хэрүүл маргааны үед нэг нь л бууж өгөхөд хангалттай. Хэсэг хугацааны дараагаар чин сэтгэлээсээ, хүндэтгэлтэйгээр уг асуудлынхаа талаар ярилцаж үзэх нь хамгийн зөв арга юм.
  •  Нэгнийхээ зүрхийг шархлуулах үгийг яриан дундаа хэлэхгүй байх нь чухал юм. Үгийн шарх хэзээ ч эдгэрдэггүй гэдэг үг байдаг. Тухайлбал “Чи байсан байгаагүй би сайхан амьдарч чадна”, “Чи ер нь өөрийгөө юу гэж бодоод байгаа юм бэ?”, “Чи энэ хорвоод ганцаараа сайхан нь биш шүү. Чамаас илүү нь намайг гуйдаг л юм” гэх мэтчилэн. Ийм үг сонссон эр хүн зүв зүгээр өнгөрөхгүй л болов уу. тэд ч бас гомдоно шүү дээ. Үг хэлэхдээ бодолтой байх хэрэгтэй.
  • Ямар ч маргаан, зөрчилдөөн үүссэн байлаа ч гэсэн гэр бүлийн нандин холбоо хэлхээг үгүй хийж болохгүй!
  • Тэвчээр, хүлээцтэй байдал нь ямар ч таагүй уур амьсгалыг эерэг тал уруу нь чиглүүлж өгдөг.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.