Амралтын өдөрт зориулсан арьс үсний арчилгаа

Охид, бүсгүйчүүд, эзэгтэй нар минь Ням гарагийн амралтын өдрийг гэр бүлдээ зориулаад завгүй байна уу? Одоо өөртөө жаахан ч гэсэн зав гаргаад арьс, үсээ арчлаад аваарай. Шинэ долоо хоногийг гоо үзэсгэлэн, эрч хүчээр дүүрэн угтацгаая. 
Ингээд арьснаасаа эхэлвэл ямар вэ? Таны арьс хаврын улиралд хуурайшиж цонхийгоод, аль эсвэл нүүрний будгандаа бага зэрэг өнгөө алдсан харагдаж байна уу? Тэгвэл гэрийн нөхцөлд хялбархан аргаар маск бэлтгэхийг зөвлөж байна. Арьсны болон үсний 4-5 төрлийн маскнаас санал болгоё. Бүсгүй та өөрт байгаа материалаар зааврын дагуу бэлтгээрэй.
Бүх төрлийн арьсанд тохирох төмсний маск



Төмсний маскийг бэлтгэхдээ тослог болон хуурай гэсэн хоёр төрлийн арьсанд зориулан бага зэрэг ялгаатай бэлтгэнэ. Хэрэв та тослог арьстай бол 1-2 ширхэг чанасан төмсийг нухаж, өндөгний цагаан, нэг халбага зөгийн балтай хольж бэлтгэж болно. Түрхэцээ бүлээн дээр нь нүүрэндээ тавиад 20-25 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Харин хуурай арьстай бол чанасан төмсөө хоёр хоолны халбага сүү, нэг ширхэн өндөгний шартай холино. Нүүрэндээ жигдхэн түрхэж 20-25 минут байлгасны дараа бүлээн усаар угааж арилгана. Энэхүү маскийг долоо хоногт хоёроос доошгүй тавибал үр дүн нь илт мэдэгдэх болно. Төмсөө хальстай нь чанахаа мартуузай. 
Луувангийн маск


Аль бүрийн хөргөгчинд лууван бий. Та дунд зэргийн хоёр ширхэг лууван, нэг хоолны халбага цөцгий бэлдэхэд л хангалттай. Луувангаа арилгаж цэвэрлээд үрэгчээр үрнэ. Үрсэн луувангаа нухаш болгоод нэг халбага цөцгий хийнэ. Түрхэцээ сайтар хутгаад нүүр хүзүүндээ жигд тавина. Луувангийн маск нь сэвх толбо, нөсөөг бүдгэрүүлэхээс гадна хар батгыг арилгахад тустай тул таны арьсанд хамгийн хэрэгтэй маск байх болно.
Зөгийн бал, нимбэгний маск



Энэхүү маск нь мөн л ямар ч төрлийн арьсанд тохирох бөгөөд тун хялбар маск юм. Нэг ширхэг дунд зэргийн нимбэгийг 100 грамм шингэн зөгийн балтай холино. Энэ холимогоо нүүрээ угаахаас 10-15 минутын өмнө өдөр бүр арчина. Хөргөгчинд удаан хадгалж болдог маск тул санаа зовох зүйлгүй. Мөн тослог ихтэй тосонд 10 гармм нимбэгний шүүсийг 4:1 хэмжээгээр нэмнэ. Сайтар хутгаад нимбэгний крем бэлэн болох ба сэвхтэй арьсанд илүү тохиромжтой. 
Иссэн таргаар маск тавих



Хөргөгчинд тань иссэн тараг байгаа бол нүүрэндээ маск болгон хэрэглээрэй. Тараг исгэлүүн байх тусмаа сайн. Нүүрэндээ жигд түрхээд 15-20 минутын бүлээн усаар угаагаарай. Энэ бол хамгийн хялбар, үр дүнтэй маск байх болно.
Үс арчилгааны хувьд вэ?
Үс арчлах түгээмэл аргууд нь шар айраг, сармис, өндөгний шараар үсээ угаах. Өөрийн үсэнд хамгийн сайн тохирдог тэжээлийн тосоороо массаж хийж халуун бигнүүр тавьж ч болох юм. Мөн тэжээлийн тосондоо В12 хольж массаж хийх нь үс уналтыг зогсооно. 
Гадил жимсээр үсний тэжээлийн маск бэлдэх



Гадил жимс нь В-гийн төрлийн амин дэмээр баялаг тул гэмтэлтэй, хугарамтгай, хуурайшсан үсэнд маш сайн маск болдог. Мөн энэхүү маск нь хаг арилгаж, хуйхийг давхар эмчилдэг байна. Маск бэлтгэхэд гадил жимс нэг ширхэг, зөгийн бал хоёр халбага, өндөгний шар, оливийн тос хэдэн дусал байхад хангалттай. Эдгээрийг нийлүүлж сайтар хутгаад бүлээн усаар норгосон үсэндээ жигд түрхэнэ. Маскыг 25-30 минут байлгах ба халуун бигнүүрээр ороож өгвөл үсэнд илүү сайн шингэх юм. Дараа нь өөрийн хэрэглэдэг шампуниар угаана.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.