Жин хасаж, галбиржуулах 5 энгийн дасгал

Жингээ хасаж, галбиржих хүсэл байвч хаанаас, юунаас эхлэхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл та доор үзүүлэх 5 энгийн дасгалын өглөө, өдөр, орой тасралтгүй хийгээд үзээрэй. Турахаас гадна целлюлитийг арилгах үр дүнтэй дасгал шүү. 
Планк. Гарын алга болон шуу, хөлийн хуруун дээр тэнцвэрээ олно гэсэн үг юм. Нурууг бөхийлгөхгүй нэг минутын турш барьхад хангалттай. 



30-60-90. Нуруугаараа хэвтэж хоёр гарын алгыг газарт наана. Хоёр хөлөө дээш өргөх хэрэгтэй. Хөлийг нугалахгүйгээр 30 градусын өнцгөөр түлхэнэ. Энэ байрлалд байхдаа гурван удаа гүнзгий амьсгална. Энэ байрлалаас дахин 60 градусын өнцгөөр нэмэгдүүл гурван удаа амьсгалаад 90 градус болгож түлхэнэ. 



Кобра байрлал. Хөлөө нийлүүлэн түрүүлгэн харан хэвтэнэ. Амьсгалаа авч гаргангаа цээжийг дээш нь зөөлөн түлхэнэ. Энэ байрлалд 30 секунд барих хэрэгтэй. Нурууны өвдөлтийг намдаах дасгал юм. 



Царцаа. Хэвлийгээс эрүү хүртлээ газар тулан хэвтэнэ. Гараа газраас хөндийрүүлэлгүйгээр хоёр хөлөө зэрэг өргөнө. Амьсгалаа гаргангаа хоёр хөлийг нэг нэгээр нь буулгаарай. 



Лааны тавиур. Цээжин дээр жингээ төвлөрүүлэх хэрэгтэй. Хөлийг зөөлнөөр дээш өргөх ба энэ байрлалд 30-60 секунд барих хэрэгтэй.



 Анх удаа хийх үед хэцүү мэт санагдах боловч хэд хэдэн дасгалын дараа энэ нь огтхон ч хэцүү санагдахгүй тул та бүү шантраарай. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.