Хүссэндээ хүрсэн тэвчээртэй залуу

Бусдаас төдийлөн онцгой харагдахгүй тус залууг ихэнхи хүмүүс танихгүй нь лавтай. Гэхдээ энэ залуу мөн л өөрийгөө олон нийтийн ертөнцөд таниулаад амжсан байна.



Дийн Смит гэх энэ залуу бүтэн жилийн турш өөрөөр хэлбэл 365 өдөр хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьсан байна. Тэрээр шүдээ угааж, үсээ янзлаад, амандаа Бруно Марсын "чамтай гэрлэе" дууг аялан дерс бичлэгээ хийж байжээ. Одоо түүний энэхүү бичлэгүүд бүхэл бүтэн кино болохоор болжээ. Үнэхээр тэвчээртэй залуу байгаа биз. Өөрөөсөө чадах хэмжээгээр хүч хөлсөө гарган ийнхүү гэрлэх саналаа тавьсан залууд түүний найз бүсгүй татгалзсан хариу өгч чадаагүй нь мэдээж. Зарим хүмүүс тэднийг хүүхдүүддээ ярьж өгөх гайхалтай түүхийг бүтээсэн хэмээн дүгнэцгээсэн байна. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.