Нүцгэн унтах нь ямар давуу талтай вэ?
Бүсгүйчүүддээ нүцгэн унтаж байхыг зөвлөж байна. Учир нь судалгааны үр дүнд нүцгэн унтах нь бүтэн бие амрахаас гадна хүний эрүүл мэндэд тустай болохыг тогтоожээ. Зарим эмэгтэйчүүдийн хувьд нүцгэн унтаж чаддаггүй, үргэлж унтлагын хувцастай унтах нь бий. Тэгвэл энэ зуршлаа хаяад нүцгэн унтаад үзээрэй. Ямар нэг хувцасгүй унтах нь дараах долоон давуу талтай байдаг байна.

1. Нүцгэн унтах нь таатай мэдрэмж төрүүлдэг
Биеийг “чөлөөлөөд” зогсохгүй өөрт тань эрх чөлөөтэй мэдрэмж төрүүлж, арьс болон хөлсний нүхний сүвний ялгаруулалт, түүний нөхөн төлжилтөнд сайнаар нөлөөлдөг. Мөн сэтгэл мэдрэлийг тайвшруулж, дасан зохицох чадвар болон дархлааг сайжруулдаг байна.
2. Нойргүйтлийг эмчилдэг
Хэрвээ та нойргүйтдэг бол ямар ч хувцасгүй нүцгэн унтаад үзээрэй. Хүн хувцасгүй үед биеэ чөлөөтэй байлгаж чаддаг учир цусны эргэлт сайжирч, гар хөлний цусан хангамж дээшилснээр гүн нойрсоход туслах болно.
3. Тавгүйтлийг арилгадаг
Сэтгэл санааны таагүй байдлаа арилгахад тань дээд зэргийн үр дүнтэй арга байх болно. Ялангуя хэвлийн дотор эрхтэний мэдрэлийн системийн ачааллыг арилгахаас гадна цусны эргэлтийг сайжруулж, удаан хугацааны өтгөн хаталт, гэдэс гүйлгэлт болон нуруу толгойн өвдөлтийг намдаахад томоохон ач тустай.
4. Эмэгтэйчүүдийн “нууцлаг хэсэг”-д сайн талтай
Энэ хэлбэрээр унтах нь таатай, дулаахан мэдрэмж төрүүлээд зогсохгүй эмэгтэйчүүдэд тохиолддог нуруу өвдөлт, сарын тэмдгийн үеийн өвдөлтийг багасгадаг. Мөн цус багадалттай, хөл гар нь хүйтэн байдаг эмэгтэйчүүд энэ маягаар унтвал бүтэн нойртой хонох болно. Эмэгтэй хүний “нууцлаг хэсэг” үргэлж чийглэг байдаг хааяа ч гэсэн нүцгэн байвал эмэгтэйчүүдийн өвчнийг бууруулж өгдөг байна.
5. Зовиурыг багасгадаг. Биед тань ямар нэгэн үл мэдэгдэх зовиур байдаг уу? Өглөө унтаад сэрэхэд тань амраагүй мэт мэдрэмж төрдөг бол нүцгэн унтаарай. Биеэ чөлөөлж, булчин шөрмөсөө амраах нь ядаргаа тайлахад тустай.
6. Өөх тосны шаталтыг түргэсгэдэг
Арьс бол ялгаруулах, амьсгалдаг эрхтэн. Хувцастай унтах үед арьсны “амьсгалыг” боогдуулж хөлсний ялгаруулалтанд нөлөөлдөг. Мөн түүнчлэн булчин боогдох, нухагдах зэрэг нь цусны эргэлтэнд сөрөг нөлөөтэй. Тиймээс хувцасгүй унтвал хүний бие сэтгэлийг тайвшруулж, цусны эргэлтийг сайжруулснаар арьс чөлөөтэй амьсгалах нөхцлийг бүрдүүлж өгдөг. Ингэснээр өөх тосны шаталтыг түргэсгэж тураах үр дүнд хүргэдэг.
7. Гоо сайханд нөлөөлдөг
Арьс чөлөөтэй амьсгалах боломжтой үед шим тэжээлээ авах, хоол боловсруулалтыг сайжруулах, арьсны томлогийг ялгаруулж, хөлс гадагшилснаар арьсны нөхөн төлжилтөнд сайнаар нөлөөлөх тул өнгөлөг толигор болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Гэрлээ
(109.163.234.5)
2017-06-30 06:40:31
За нөгөө масс-раа Монгол ялна гээд орилоод байсан Ийм л үр дүн өгөх гээд байсан юмаа Гадныхныг үзэн ядсан үндэсний үзэл ярьсан ерөнхийлөгчтэй оронд ер нь ямар гадаад улс хөрөнгө оруулах вэ дээ Овоо гайгүй бууж байсан доллар эргээд чангараад эхэллээдээ
0
0
0
Хариулах
Сайхнаа
(79.172.193.32)
2017-06-30 04:40:21
Аааяаяаяа Монголын эдийн засаг сэргэх найдвар эргээд үгүй боллоодоо хөөрхий Ноён доллар гуай буцаад чангараад эхэлчихэж Хувьцааны уналт улам эрчимжсээр байдаг Улс төрийн тогтворгүй байдал гэдэг ийм аюултай байгаа юм даа Ганцхан жилийн өмнө 65 суудал өгч байсан намынхаа эсрэг Поп улс төрчийг дэмжсэнийхээ хариуг авах нь дээ бид
0
0
0
Хариулах
Сайхнаа
(109.163.234.4)
2017-06-29 22:06:31
Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна Монгол ялагдаад эхэллээ
0
0
0
Хариулах
Энхэ
(43.242.242.51)
2017-06-29 14:48:49
Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна Доллар эрчимтэй өсч эхэллээ Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид
0
0
0
Хариулах







