Таны гэрт зориулсан шилдэг шинэ технологиуд


Та хаа ч явсан үргэлж гэртэйгээ холбоотой байх технологийн шинэ санаа шийдэлүүд гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдэд ихээр нэвтэрч, таны цаг болон мөнгийг хэмнэхээс гадна амьдрах орчинг тань бага ч гэсэн амархан болгох боломжтой болж эхлээд байна. Энэ жилийн хэрэглэгчдэд зориулсан үзэсгэлэн худалдааны үеэр шинэ төрлийн гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд ихээр танилцуулагдсан юм. Та бүхэнд шинэ шилдэг гэр ахуйн технологиудыг танилцуулья.

Утасгүй мэдрэгч бүхий холигч машин

Бид жижиг хэмжээтэй сонирхолтой цахилгаан хэрэгсэл олныг харж эхэлж байгаагийн нэг бол Haier компаны гаргасан утасгүй гал тогооны холигч машин юм. Энэхүү холигч нь утасгүйгээр алсын зайнаас энерги хүлээн авах чадалтай бөгөөд та нүдний өмнө хөглөрөх утасны зовлонгоос бага ч гэсэн энэхүү төхөөрөмжийн тусламжтай салах боломжтой болжээ. Энэхүү төхөөрөмж одоохондоо Азид л худалдан авах боломжтой байгаа юм.





Зөөврийн хөргөгч

Whirlpool компаны FreshConnect хөргөх систем нь одоохондоо санаа төдий зүйл байж болох юм. Гэвч бидэнд зөөврийн хөргөгчний санаа үнэхээр их таалагдах болно. Батарейгаар цэнэглэгдэж температур болон чийгшилийн хэмжээг дотор нь агуулах бүтээгдэхүүнээсээ шалтгаалан өөрчилж болдог зөөврийн хөргөлтийн систем. Хэрвээ та нэгийг гэрийнхээ гадаа тавьчихвал дахин дахин гэр лүүгээ гүйх хэрэггүй болно гээд бод доо.



DIY Гэрийн хяналтын камер

Гэрийн хамгаалалт, хяналтын системийг хийхэд үүнээс илүү хялбар байгаагүй байх. Вебэд суурилсан камерийн систем бол маш их ирээдүйтэй, хялбар, өртөг багатай технологи юм. ClearView IPPTZ-87 хэмээх камер нь өндөр чанарын видео бичлэг хийхээс гадна дууг ч бас дамжуулах чадалтай. Үүнийг та видео чат хийхдээ ч ашиглаж болох юм байна. Та камерийг хөдөлгөөн мэдрэгчтэй холбосноор ухаалаг гар утсаараа дамжуулан гэрээ хянах боломжтой болно.



Утасгүй удирдлага бүхий гэрэлтүүлэг

25 хувийн цахилгаан хэмнэх энэхүү гэрэлтүүлэг нь Energy Star-ын батламж авчээ. Интернэтээр дамжин таны гар утас ухаалаг төхөөрөмжүүдэд холбогдох чадалтай энэхүү лед гэрэл нь 2012 оны сүүлээс эхлэн европод худалдаанд гарааг байгаа юм байна. Та хаана ч явсан гэрэлтүүлэг, хөдөлгөөн мэдрэгч зэргээ удирдан унтраах асаах үйлдлүүдийг хийх боломжтой.



Илүү ухаалаг угаалгын машин

LG компаны гаргасан сүүлийн үеийн угаалгын машин нь танд интернэтээс шинээр өөрийн хувцасанд тохирсон болон шинэ хэрэглэх гэж буй угаалгын нунтагандаа тохирсон угаах аргыг татаж авч машиндаа сануулах боломжыг олгожээ. Жишээ нь та хүүхдийн хувцасыг угаах шинэ цикль татаж аваад зааврын дагуу илүү үр дүнтэй угааж болох юм.



Ургамлын мэдээлэгч

Moneual фирмийн ургамал асрагч SC3000 төхөөрөмж. Энэхүү төхөөрөмж нь таны ургамалд гэрэл, ус, тэжээл юу хэрэгтэй байгааг цаг үргэлж хянан мэдэгдэж байх аж. Хэрэв ургамалд ямар нэг зүйл дутагдаад аюулд учирвал танд анхааруулж мэдэгдэх болно. Таны ургамал тань руу твитерээр жиргэнэ гээд төсөөл дөө.





Хаалганы дижитал цоож

Дижитал цоож нь шинэ зүйл биш юм. Гэвч Шлаге компаны энэхүү дижитал цоож арай шинэлэг түвшинд хүрчээ. Та энэхүү цоожыг ашигласанаар 30-н дурын кодыг хадгалуулж болох ба эдгээр код тодорхой хугацаанд хэрэглэгдээд дуусах эсвэл тодорхой цагуудад ажилладаг байх зэрэг төрөл бүрийн ангилалтай байж болох юм байна. Мөн хэн нэгэн цоожинд буруу дугаар оруулах тайлахыг оролдох зэрэг үйлдэл илэрвэл мөн л танд мэдээлж чадна. Дижитал цоожны үнэ 199-299 ам.доллар байх аж.




Шинэ загварын хөргөгч

Та урьд өмнө ийм боломжын зайтай хөргөгч үзээгүй байх. Самсунг компаны энэхүү шинэ загварын хөргөгч нь дээд болон доод хэсэгтээ хөргөгч, хөлдөөгчний зайгаа тохируулж болдог болсоноороо шинэлэг болжээ. Мөн дижитал дэлгэц дээр хадгалж буй хүнсний бүтээгдэхүүнээс хамаарч хадгалах горимыг програмчилж интернэтэд холбожээ. 2013 оны хавраас худалдаанд гарах уг хөргөгчийн үнэ ойролцоогоор 3999 ам.доллар байх бололтой.




Гэрийн эрүүл мэндийн хянагч

Bosch компаны энэхүү гайхамшигтай төхөөрөмж нь таны өөрийн болон таны хайртай хэн нэгний эрүүл мэндийн мэдээллийг хянаж байх ба мөн тусгай програмууд ашиглан эмчилгээний зааврыг ч авч байж болох юм байна. Төхөөрөмж нь орчин үеийн анагаах ухааны салбарын томоохон шинэ санаа болоод байгаа бөгөөд хувь хүний болон хосын эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг эмчгүйгээр хянаж байх боломжыг олгох юм байна.




Гэрийн төхөөрөмжүүдийг нэгтгэгч

Та гэртээ хэрэглэдэг бүх төхөөрөмжүүд дээрээ өөр өөр програм хэрэглэж удирдах шаардлагатай байдаг бол энэхүү Nexia компаны шинэ төхөөрөмж нь бүх технологиудаа нэг дороос удирдах боломж олгодог гэнэ. Эдгээрт хаалганы цоож, видео хяналтын систем, халаалтын болон сэрүүцүүлэгийн систем, гэрэлтүүлэг зэрэг орж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.