Дуучин Fergie 40 нас хүрлээ
АНУ-ын үзэсгэлэнт дуучин Fergie Duhamel-д 40 насны төрсөн өдрийн мэнд хүргэе. Дуучин Fergie хип хоп, поп, R&B чиглэлээр дуулдаг бөгөөд Black Eyed Peas хамтлагаасаа гарч ганцаарчилсан уран бүтээлдээ ороод удаж байгаа билээ. өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Fergie Duhamel дуучнаас гадна жүжигчин, реппер, загвар зохион бүтээгч мэргэжилтэй бөгөөд Холливудын хамгийн загварлаг эмэгтэй дуучдын тоонд ордог юм.

Fergie 2004 онд өөрийн нөхөр жүжигчин Josh Duhamel-тай танилцаж, 2009 онд хуримаа хийсэн билээ. Дуучин бүсгүй “Guns N’Roses” хамтлагийн шүтэн бишрэгч бөгөөд тэр ч утгаараа 38 насандаа төрүүлсэн анхны хүүдээ Axl Jack Duhamel хэмээх содон нэрийг өгсөн юм. Энэ нь тус хамтлагийн дуучин Axl Roses-н дурсгалыг хүндэтгэж өгсөн нэр ажээ. 1984 оноос хойш тайзан дээр дуулж эхэлсэн авьяаслаг дуучин Fergie одоогоор Калифорни хотод гэр бүлийн хамт амьдарч байгаа юм. Тэрээр 2006 онд анхны бие даасан цомгоо гаргаж байсан бөгөөд 2015 он түүний хувьд их амжилттай жил болох төлөвтэй байгаа аж.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






