Селин Дион хүндхэн өдрүүдийг туулж байна
Урлагтаа эргэн ирж буйгаа дуулган сонсогч, шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг баясгасан дуучин маань саяхан нэгэн сэтгэл эмзэглүүлэм ярилцлагыг өгчээ.

Хайрт нөхөр болох Рене Энжелийн биеийн байдал муудсанаас болж тэрээр урлагаа орхиж байгаагаа мэдэгдэж байсан ч дуучин бүсгүй эргэн тайзан дээрээ гарах болсноо мөн шинэ тоглолтуудаа Лас Вегаст хийхээр болсноо мэдэгдсэн билээ. Түүний нөхөр дуучныг дахин тайзан дээрээ гарч, дуугаа дуулахыг хүсэж байгаа хэмээн мэдэгдэж байсан. Дуучин бүсгүй хэдхэн хоногийн өмнө өгсөн ярилцлагандаа нөхөр Ренегийн биеийн байдал болоод Селин Дион өөрөө өдөр хоногийг үнэхээр хүнд өнгөрүүлж байгаа гэдгээ хэлжээ. Рене Энжелийн бие муу хэвээр байгаа бөгөөд Селинийг орой бүр "тэр минь өглөө сэрэх болов уу" гэсэн бодол шаналгах болсон гэнэ. Нөхрийнхөө биеийн байдлаас шалтгаалан Селин Лас Вегас дахь тоглолтоо хойшлуулсан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






