Victoria Secret-н сахиусан тэнгэрүүд шиг гуалиг болцгооё
Бүсгүй та турах гэж аргаа барж байна уу? Хоолоо сойгоод, зарим нэг дасгал, гэдэсний таталт хийгээд ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй юу? Өөрийгөө анхаарахгүй явсаар илүүдэл жин, унжсан мах, галбиргүй бие хаатай болчихсон суугаа бол бидний зөвлөгөөг дагаарай. Victoria Secret-н загвар өмсөгч бүсгүйчүүд хэрхэн чанга, гуалиг биетэй хэвээр байдаг нууцаас хүргэж байна. Харин та уйгагүй тууштай байх ёстой шүү. Ингээд алдартнуудын фитнесс багш Дэн Робертсын зөвлөсөн дасгалуудыг санал болгое. Тэрээр Холливудын А зэрэглэлийн одод, загвар өмсөгчидтэй ажиллаж байсан ба 2007 онд Бразилд 100 гаруй гоо бүсгүйчүүдийг дасгалжуулсан юм. Түүний хамгийн эхэнд зөвлөдөг зүйл нь “Супер охин болохын тулд булчингаа жигд чангалах хэрэгтэй” гэдэг ажээ.

1. Дөрвөн мөчөөрөө газарт тулаад зүүн хөл, баруун гараа зэрэг өргөнө. Их биеэ хөдөлгөөнгүй байлгаж, нуруугаа дээшлүүлэхийг хичээгээрэй.

2. Хавтан дээр хэвтээд нэг хөлөө өргөж, ташаагаа аажмаар дээш нь өргөнө. Аоь болох дээшээ өргөх тусмаа сайн. Энэ үйлдлийг гурван секунд тутамд давтаж хийгээрэй.

3. Бөмбөлөг дээр гарынхаа шууг байрлуулаад эргүүлэх гэж хичээ. Ташаагаа доошлуулаад энэ үйлдлийг зөвхөн гараараа хийнэ.

4. Урагш тэмүүлсэн байрлалтайгаар зүүн хөлөө баруун хөлнийхөө өмнө тавина. Тэгээд агаарт үсрээд хөлөө солбих хэрэгтэй. Цээжээ цэх байлгаж, хоёр хөлөө солбиод бай.

5. Нуруугаа цэх байдгаж, өвдгөө өргөөд поошоо буулгана. Өвдгөө солбиод аль болох дээшээ өргөхийг хичээ.

6. Толгойгоо зүүн гар дээрээ тавиад налуу байрлалаар хэвтэж, хоёр хөлөө сунга. Энэ дасгалыг хоёр секундын давтамжтайгаар байнга хийж байгаарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







