Бөгжийг аль хуруундаа хэрхэн зүүх ёстой вэ?

Эмэгтэй хүнийг сайхан харагдуулах чухал зүйлсийн нэг яах аргагүй гоёл чимэглэл байдаг. Гэхдээ хамгийн сайн хослуулж зүүсэн нь л сайхан харагдана. Өнөө үед бид гоёл чимэглэлийн зүйлсээ өөрийн дураар, ямар нэгэн дүрэм журамд баригдалгүй зүүх болсон. Гэвч ямар гоёлыг хаанаа зүүх нь бага зэргийн дүрэмтэй. Ялангуяа бөгжийг аль хуруундаа зүүснээс шалтгаалж хувь хүний амьдралд нөлөөлж байдаг байна.

Зүүн гарын долоовор хуруунд бөгж зүүх нь хүний сэтгэлийг тогтворгүй, хөнгөн болгож, тухгүй байдлыг үүсгэдэг. Мөн уй гашуу, хагацал, таагүй зүйл болсныг илэрхийлдэг байжээ.
Баруун гарын долоовор хуруунд зүүсэн бөгж нь ойр дотны хамаатан мадан, найз нөхдөөсөө хагацаж салсны болон тэднийг дурсаж, хүндэтгэхийн илэрхийлэл болдог байна.

Эрхий хуруунд бөгж зүүх нь оюун ухаан, эрх мэдлийн билгэдэл хэмээн үздэг. Мөн өөртөө итгэх итгэлийг болон дотоод хүчийг илүү харуулдаг аж.

Дунд хуруунд ерөнхийдөө бэлэг дурсгалын, бат нөхөрлөлийн гэх мэт утга агуулах бөгжийг зүүдэг. Ингэснээр тухайн хүнийг хүндэтгэж буйн шинж ажээ. Зарим газарт зүүн гарын дунд хуруунд сүйн бөгжийг зүүдэг ёс ихэд дэлгэрсэн байдаг.

Ядам хуруунд бөгж зүүх нь хайр дурлалд одтой байх, хүний сэтгэлийг татах чанарыг сэргээдэг гэх бөгөөд түүнчлэн сэтгэл үл хувирахыг билэгддэг ажээ. Тиймдээ ч зүүн гарын ядам хуруунд олон орны хүмүүс бөгж солилцон, хайр дурлалын илэрхийлэл болгож хуримын бөгж зүүдэг байна.
Баруун гарын ядам хуруунд эрдэнийн шигтгээтэй болон чамин хийцтэй бөгж зүүх нь хайр дурлалд азтай байх болон тухайн хүний аз хийморь, цог жавхааг сэргээдэг ажээ.

Чигчий хуруунд бөгж зүүх нь эд баялаг, олз омог, ашиг орлогыг билэгддэг. Баруун гарын чигчий хуруунд алт болон монетон элдэв шигтгээтэй /кольцо/ хэлбэрийн бөгж зүүдэг бөгөөд энэ нь дотор тал буюу алган тал нь ангархайтай хавчдаг байж болох гэнэ. Учир нь тэр ангархайгаар үргэлж ашиг орлого, олз омог хуран цуглахыг билэгддэг аж. Зүүн гарын чигчий хуруунд алт монетон чамин хийцтэй, эрдэнийн шигтгээтэй ангархайгүй битүү бөгж зүүдэг. Энэ нь эд баялаг, ашиг орлогыг даллаж, арвижуулж, тогтоохын билэгдэл ажээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ZZ (180.149.103.118) 2015-10-06 14:09:13
жаахан үндэслэлтэй зүйл бичиж байх хэрэгтэй Монголын ёсонд харш тайлбар байна Аль улсын мэдээлэлийг орчуулсанаа мөн бичих хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна
naiz ohindoo bogj ogoh gej bna (202.131.252.213) 2015-04-05 23:46:37
mash goe todorhoi zaasan baina
hanaas niitlel avsan aa bich (112.72.13.94) 2015-04-03 00:27:48
NOMNIIHON NERIIG BICHEECHEE INGEJ BOLOHGUI SHU DE HUNII HUDULMURIIG HEHE
(150.129.142.128) 2015-04-02 23:23:53
goy ym bn
ganchimeg (150.129.142.128) 2015-04-02 23:23:24
goy ym bn
ыыы (203.194.114.186) 2015-03-31 19:24:02
Худлаа аль таарч байгаа хуруундаа л зүүхгүй үү
зочин (49.0.160.241) 2015-03-31 14:01:15
жаахан үндэслэлтэй зүйл бичиж байх хэрэгтэй Монголын ёсонд харш тайлбар байна Аль улсын мэдээлэлийг орчуулсанаа мөн бичих хэрэгтэй
zochin (202.179.11.62) 2015-03-31 12:10:46
Heregtei zovlomj baina a bayarlalaa
tunama (150.129.143.50) 2015-03-31 00:38:04
Setguulchee eh uusveree bichvel zugeer yum bish uHunii gargasan nomond bdag yuma