Өнөөдөр жүжигчин П.Эрдэнэзаан 43 нас хүрч байна

Өнөөдөр хошин урлагийн “Маск продакшин”-ы захирал, жүжигчин СТА П.Эрдэнэзааны төрсөн өдөр тохиож байна. Олон Улсын Инээдмийн баярын өдөр мэндэлсэн тэрээр төрсөн өдрөө хошин урлагийн нийт хамт олонтойгоо тэмдэглэн, үзэгч түмнээ баярлуулж өнгөрөөдөг аж. Хошин урлагт хүчин зүтгэж, ард түмний хайртай жүжигчдийн нэг болж чадсан тэрээр багадаа жүжигчин болно гэж бодож байгаагүй хэмээн ярьдаг. Түүний гэр бүлд урлагийн хүн байгаагүй бөгөөд ихэнхи нь эдийн засагч мэргэжлийн хүмүүс байдаг аж.

Заанаа Увс аймгийн Улаангом хотод дунд сургуулиа төгсчээ. Багаасаа зураг зурах сонирхолтой байсан тэрээр уран зургийн цөөнгүй хэдэн тэмцээн уралдаанд түрүүлж, Орост үзэсгэлэн хүртэл гаргасан аж. 

Жүжигчин Эрдэнзаан спортоор хичээллэдэг, тэр дундаа гар бөмбөг, теннис, сагсан бөмбөгийг чамгүй сайн тоглочихдог аьяастай нэгэн. Заанаагийн бас нэгэн сонирхол нь хоол хийх дуртай гэнэ. Баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр гэр бүл, найз нөхдөө цуглуулаад хоол хийж өгөх сонирхолтой тэрээр чамгүй сайн тогооч гэдгийг дуулгая. 

Эрдэнэзааны эхнэр Хөгжим бүжгийн коллежид хөгжмийн багш хийдэг бүсгүй бөгөөд тэднийх дөрвөн хүүхэдтэй юм. Ингээд хошин урлагийн аьяаслаг жүжигчин П.Эрдэнэзаан таньд төрсөн өдрийн мэнд хүргэж, гэр бүлд тань аз жаргал, эрүүл энхийг хүсье.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zaluu (92.225.90.80) 2015-04-01 18:42:46
zaluu bnaa barag tugal gesen ug zaan tsin 150 Jil nasaldag gesen shuudee
(43.242.243.47) 2015-04-01 18:27:04
bayar hurgie
Худлаа даа (202.21.100.210) 2015-04-01 17:16:35
4-р сарын 1
DDC (202.179.20.105) 2015-04-01 15:34:24
MONGOLCHUUD TAND HAIRTAI SHUUHUDULMURIIN BAATAR BOLOHIIG HUSEN ERUUE
HHJ (202.179.20.105) 2015-04-01 15:33:35
bAYAR HURGEY MONGGOLIIN ARD TUMNEE BAYARLUULJ YAVAARAI