Малчин эмэгтэйчүүд НҮБ-ын хуралдаанд санал солилцлоо

НҮБ-аас энэ оныг “Дэлхийн хөдөөгийн эмэгтэйчүүд жил” болгож зарласан. Үүнтэй холбогдуулан Нью-Йорк хотноо хуралдаж байгаа НҮБын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 56 дугаар чуулганд Монголоос 20 бүсгүй оролцон, малчин эмэгтэйчүүдэд тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулах тухай Монгол Улсын Засгийн газар, олон улсын байгууллагуудаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал бодлоо илэрхийлсэн байна. Энэ үеэр монгол бүсгүйчүүдийн хөндсөн асуудлууд дундаас хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үнэлгээтэй болгох, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын байгууллагатай хамтран ажиллах хүсэлт нь чуулганд оролцогчдын анхаарлыг ихээхэн татсан аж. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгч “Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт бүрээр хөдөөгийн эмэгтэйчүүд доогуур үзүүлэлттэй гарч байна.

Ядуурал хөдөөд их байгаагийн гол шалтгаан нь хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа асар их байгаатай холбоотой. Түүнчлэн хөдөө амьдарч буй эмэгтэй, яг ижил орчинд амьдарч буй эрэгтэй хүнээс хэд дахин доогуур түвшинд нийгмийн халамж хүртдэг. Иймд эрэгтэй, эмэгтэй хүмүүст тэгш эрх олгох асуудалд онцгойлон анхаарч, хөдөөгийн эмэгтэйчүүдэд өөрсдийн амьдралаа дээшлүүлэх бодит боломж олгох ёстой” хэмээн онцолжээ.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.