Итгэхэд бэрх зургууд
Нүд үнэн, чих худал гэж бид ярьцгаадаг. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрт сонирхолтой гэхдээ бас итгэмээргүй зүйлсүүд ихээр болдог ажээ. Тэдний заримаас уншигчиддаа хүргэе.

Цочирдуулам сонины зар. Тус зард бичсэнээр бол вьетнам улсаас 6000 ам доллараар
эхнэр худалдаж авна.

Туулайт арал. Дэлхийн II дайны дараачаас Японы Окуношима гэх газарт туулай
үржүүлгийн газар болгожээ. Өхөөрдөм туулайгаар одоо энэ газар дүүрчээ.

Чулуу, мөс хоёрын хооронд гарсан цахилгаанжилт. Сүрдмээр ч гайхалтай
зураглал гарчээ.

Далайн морьдын дэлхий. Байгалийн огцом өөрчлөлтийн үр дүнд энэхүү содон үйл
явдал болжээ.

Хөдөлдөг чулуу. Тэд хүний оролцоогүйгээр өөрсдөө хөдөлж явдаг. Эл содон
үзэгдлийг 2014 онд анх олж нээжээ.

Хамгийн гайхалтай газар. Кататумбо гол бол дэлхийн хамгийн хачирхалтай
бөгөөд сонирхолтой газар юм. Тус гол дээр нэг удаад 1500-аад гэрэл цахилгаан
цахьдаг байна.

Аалзны шүлсээр бүрсэн мод. Сая сая аалзууд тус моднуудыг бүрхдэг байна. Жилийн
дөрвөн улирал энэ мод ийм байдалтай байна.

Хамгийн бохир далайн эрэг. Хүн амын тоогоор хамгийн их хүнтэй улс бол
хятад. Тэдний далайн эрэг хүн амаасаа их хэмжээний хогоор дүүрдэг байна. Хүн
харахад амарч чаддаг болов уу гэсэн сэтгэгдэл төрдөг ажээ.

Марроккогийн галзуурал. Тус газрын ямаанууд ихэнхи цагийг модон дээр
өнгөрүүлдэг байна.

Хамгийн зоригтой залуу. Хооллож буй сүрэг цагаан баавгайн хажууханд зургаа
авахуулсан бөгөөд үнэхээр анзаараагүй юу эсвэл айгаагүй юу гэдэг нь хүмүүсийн
сонирхлыг татдаг байна.

Та юу харсан бэ? 150 жилийн настай Румын дахь зочид буудалд нэгэн цагаан
даашинзтай эмэгтэйн сүнс явдаг гэсэн яриа бий.







