“Щелкунчик” буюу “Цөмөөхэй” балет уламжлал ёсоороо энэ сарын 21, 22-нд ДБЭТ-ын тайзнаа тоглогдоно
Жил бүрийн арванхоёрдугаар сард, шинэ жилийн баярыг тохиолдуулан Улсын
дуурь, бүжгийн эрдмийн театр П.И.Чайковскийн “Щелкунчик” буюу “Цөмөөхэй”
балетыг тоглодог уламжлалтай. Тэгвэл энэ сарын 21, 22-нд буюу ирэх
амралтын өдөр ДБЭТ-ын тайзнаа шинэ жилийн оройн адал явдал үргэлжлэх
“Цөмөөхэй” балетыг тоглох юм байна.

Германы зураач, хөгжмийн зохиолч Е.Т.А.Хоффманнийн 1815 онд туурвисан “Цөмөөхэй” нь дэлхийн шилдэг үлгэрийн тоонд зүй ёсоор багтдаг билээ. Энэ үлгэрээс сэдэвлэн Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский 1892 онд “Щелкунчик” буюу "Цөмөөхэй" балетын хөгжмийг бичжээ.

Энэ балетыг Орос, Европ, Америк гээд дэлхийн бүх театрууд жил бүрийн зул сарын баяраар тоглодог уламжлалтай бөгөөд анх 1892 оны арванхоёрдугаар сарын 6-нд Петербургийн Марийнский театрт анх тоглож байсан бол манай улсад 1982 оны тавдугаар сарын 8-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглож байсан түүхтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.