Сэтгэл хөдөлгөм түүх

Бүсгүйчүүддээ эмэгтэй хүний сайхан сэтгэлийг харуулсан 42 жилийн дараах сэтгэл хөдөлгөм нэгэн уулзалтын тухай өгүүлж байна. АНУ-ын Алабамагийн фермер 52 настай Гэри Бентли 42 жилийн дараа өөрийг нь зүрхний хагалгааны дараа асарч байсан сувилагч эмэгтэйгээ олж уулзжээ. Тэрээр 1973 онд хагалгаа хийлгэсэн байна. Асрамжийн газрын 10 настай хүүд яаралтай зүрхний хагалгаа хийх шаардлагатай байсан бөгөөд түүнийг амьд гарна гэдэгт хүмүүс итгэхгүй л байлаа. Гэхдээ түүнийг халамжилж, анхаарал хандуулж байсан сувилагчийн ачаар тэрээр амьд гарч, хэвийн амьдралтай болж чаджээ. Түүнд сувилагчийн зөвхөн нэг зураг, нэр нь л байсан бөгөөд тэрээр сувилагчдаа баярласан талархсанаа илэрхийлэхийн тулд хайж эхэлжээ. Тэр үед Бентли хотын эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд сувилагчийн асрамжинд сэтгэл хангалуун байсан аж. 


Гэри олон жилийн турш Кэтиг хайсаар байжээ. Өөрийнхөө цахим хуудас болон эхнэрийнхээ фэйсбүүк хуудсан дээр түүнтэй авахуулсан зургаа тавьж, сувилагч бүсгүйг эрж эхэлжээ. Тэрээр цахим хууласнаа өөрийнхөө түүхийн талаар бичиж, Кэтийг мэддэг бол түүнд олж өгөхөд нь туслахыг уриалж байв. Хэсэг хугацааны дараа Кэтигийн охин түүнд хариу бичиж, Гэри болон Кэти Хизер нар уулзсан байна. 


Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Гагцхүү хүний сайхан сэтгэл, тэр дундаа эмэгтэй хүний тэр өрөвчхөн нинжин сэтгэл бүхэл бүтэн хүний амьдралыг ч цогцлоох хүчтэй ажээ.





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Irgen (103.26.195.109) 2016-11-05 23:42:04
Saihn tuuh
Moogi (59.153.115.18) 2016-11-05 21:46:03
Bayarlala danda gegeeleg bvhniig niiteldeg ta bvhni ajild amjilt hvsyeee
999 (202.179.20.64) 2015-04-03 13:23:54
Хөөрхөн юмаа Хүний ач тусыгасан туршдаа санаж явдаг сайн хүн байна даа
(203.91.118.178) 2015-04-03 11:55:45
гайхалтай түүх бна