Хөгширсөн ч хүүхнүүдийн шүтээн хэвээрээ

Шон Коннери. 1962 оноос 1971 он хүртэлх Жеймс Бонд 007 цувралын алдартай
од. Залуу байхаасаа төдийлөн ургуулаагүй богино үс, донжтой сахал болоод насанд
баймгүй хэв загвар нь одоог хүртэл хүүхнүүдийн сэтгэл зүрхийг догдлуулсаар
байна. Тэрээр саяхан 84 нас хүрсэн ч үрчлээтээгүй арьс, гайхалтай авъяасаа
хадгалсаар байна.

Ричард Гири. Хөөрхөн хүүхний саятан эрийн дүрээр эмэгтэйчүүд бидний сэтгэл
зүрхэнд хоногшсон сайхан залуу хэдийнэ буурал үстэй болжээ. Нас 60 гарсан ч
тэрээр халуухан, царайлаг хэвээр байна. Тэрээр 13 удаа АНУ-ын хамгийн тачаангуй
эрээр тодорч байлаа.

Антонио Бандерас. Латин Америк сайхан залуу. Гитар барьсан урт үстэй
халуухан эрийн дүрээр манай үзэгчдэд танил болсон жүжигчин маань мөн л хижээл
насны эр болсон. Гэхдээ тэрээр өөрийн сайхан дүр төрхөө хадгалж үлджээ.

Харрисон Форд. Индиана Жонсын цувралын од сайхан залуу бага зэргийн үрчлээ
сууж, үс нь бууралтжээ. Адал явдалт киноны од эр маань одоо ч бүсгүйчүүдийн
мөрөөдөл гэнэ.

Мел Гибсон. Хатан зоригтон, Эх оронч зэрэг олон сайхан киногоор манай
үзэгчдийн хэзээний танил болсон Мел Гибсон энэ жагсаалтын 5 дугаарт жагсжээ.

Пирс Броснан. Та түүнийг одоо 61 настай гэвэл итгэх үү? Мөн л Жеймс Бонд
цувралын од хөгширсөн ч хүүхнүүдийн шүтээн хэвээрээ байгаа эрчүүдийн тоонд
багтжээ.

Брьюс Уиллис. Хатуу самар ч хүүхнүүдийн хүслэн болсон эр хэвээр байгаа
ажээ. Халзан толгой, эелдэг инээмсэглэл нь бүсгүйчүүдэд илүү таалагддаг гэнэ.

Роберт Де Ниро. Америкт нэг удаа киногоор тэр маш олон эмэгтэйн зүрх
сэтгэлийг хөвсөлзүүлж чаджээ. Сүүлийн жилүүдэд үсээ ургуулах болсон нь хөгшин
эрд тун ч сайхан зохьсон.

Жорж Клууни. Өтгөн хөмсөг, цагаан шүд, саарал үсээр өөрийгөө олон жил
чимсэн жүжигчин эр нас нь хэвийсэн ч бүсгүйчүүдийн хайрладаг царайлаг залуу
хэвээр байгаа билээ.

Аль Пачино. Мянга мянган бүсгүйчүүдийн сэтгэлийг тэрээр “Загалмайлсан эцэг”
киноны Майклын дүрээр татаж чадсан юм. Магадгүй тэр бусад жүжигчдээс арай илүү
хөгширсөн байж болох юм.








