“Уруулын будаг”-ийн хамтлагийн Ц.Дэлгэрмааг эрэн сурвалжилж байна

1990-ээд оны сүүл үед Монголын рок, поп амьд хөгжмийн хамтлагт цахиур хагалан гарч ирсэн “Уруулын будаг” хамтлагийн гишүүн Дэлгэрмааг эрэн сурвалжилж эхэлжээ. Дээгийгийн аав, ээж нь түүнийг Солонгос руу явж сурах санал тавьсанаас хойш “Уруулын будаг” хамтлаг нэг жилийн хугацаанд уран бүтээлээ туурвиж байгаад албан ёсоор тарцгаасан билээ. Гэтэл одоо Дээгийг ЦЕГ-аас эрэн сурвалжлах болсон байна. Тодруулбал, ЦЕГ-ын цахим мэдээллийн хуудаст эрэн сурвалжилж байгаа иргэдийн мэдээлэлд Дээгийгийн зураг болон мэдээлэл нийтлэгдсэн нь олон хүний анхаарлыг татжээ.


Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг “Зоос” банкнаас их хэмжээний мөнгө залилсан гэж байгаа аж. Харин хамтлагийн гишүүд нь тухайн үед ярилцлага өгөхдөө “Дээгий хамтлагаас гарахаасаа өмнө “Зоос” банктай манай хамтлаг гэрээ байгуулаад, хамтран ажиллаж байсан. Тэднийхийг сурталчилж байсныг олон түмэн ч санаж байгаа байх” гэжээ.

Ямартай ч нэгэн үед охид залуусыг байлдан дагуулж байсан “Уруулын будаг” хамтлагийн Дэлгэрмааг ЦЕГ-с эрэн сурвалжилж байгаа ажээ.

Фото эх үүсвэр: www.police.gov.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.