Дуучин Лордегийн жинхэнэ хайр

Эмэгтэй хүн өөрийнх нь нүдийг биш сэтгэлийг булаах эр хүнд илүү татагддаг. Царай зүс, гаднах төрх тийм ч чухал биш харин дотоод мөн чанар, чин сэтгэл илүү чухал гэдгийг харуулсан залуу бүсгүй бол дуучин Лорде. Тэрээр гэнэтийн нэр алдарт хүрч, поп дууны хар-гүнж хэмээн алдарших болсон ч өөрийн үерхэж байсан залуугаа орхиогүй. 

Тэдний үерхэлд итгэл муутайхан байдаг хүмүүст хосууд цахим хуудсаараа дамжуулан өөрсдийгөө батлан харуулжээ. Сүүлийн үед цахим сүлжээгээр залуу дуучин Лорде хоёр жилийн турш үерхэж байгаа найз залуу Жеймс Ловедоо үнэн сэтгэлээсээ хайртай болохоо харуулсан. Хосууд хоёр жилийн ойн баяраа хэрхэн тэмдэглэж буй зургаа инстаграмд байршуулахдаа "Хоёр жил, элсэн шуурга одод хүртэл миний нүдийг булааж чадаагүй" гэсэн тайлбартайгаар нийтэлсэн нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн байна. Тэдний үерхэл тоглоом биш байсан гэдэгт хүмүүс одоо л итгэж эхэлж байгаа бололтой. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.