Таны сэтгэлд нийцэх гайхамшигтай зургаан дасгал

    Таныг суух бүрт таны хонгоны булчин хатуу, давчуу байдлыг мэдрэн, эрчимтэйгээр багасч байдаг. Тэр ч бүү хэл зарим дасгалууд нь өгзгийг бүр ч дордуулдаг. 
    Азаар, зарим энгийн боловч эрчимтэй дасгалууд нь тэрхүү хурцадмал байдлыг багасгахаас гадна уян хатан байдлыг дэмждэг байна. Ийм дасгалуудаас уншигч бүсгүйчүүддээ Нью-Йоркийн Иогийн багш Бри Бранкерын үндэслэсэн 6 үр дүнтэй дасгалыг хүргэж байна. Дасгалыг дуурайн, хийгээд үзээрэй. 
1.    Хоёр гараа биеийн дагуу тавьж, өвдгөө нугалан, хөлийнхөө улыг газар гишгэсэн байдлаар хэвтэнэ. Дараа нь баруун шагайгаа өргөж, зүүн хөлийнхөө өвдөгний дээд хэсэгт тавина. Харин хоёр гараараа зүүн хөлөө гуяа тэврэнэ. Толгой болон мөрөө газраас өргөж, тохойгоо зөөлнөөр нугаланзүүн хөлөө цээж рүүгээ татна. 

2.    Зүүн хөлөн дээрээ тэнцвэр аван, баруун хөлөө хойш нь, өгзөг тийш нугална. Ингэхдээ баруун гараараа, өргөж буй баруун хөлөө татах нь байна. Эсрэг талдаа давтан хийнэ. 

3.    Хөлийнхөө хуруунуудаар болон гарынхаа алгаар газар тулан, доош харан хэвтэнэ. Ингээд гуяа доошлуулан, газарт ойртуулна. Тохойгоо сунгаж, мөрөө амраан, цээжээ доошлуулна. Алган дээрээ тулан дээш ширтэж, өгзгөө газраас өргөнө. Сунгалтыг нэмэгдүүлсэнээр таны нурууны нумралт ч мөн нэмэгдэнэ. 

4.    Түрүүлгээ харж хэвтээд өвдгөө арагш нугалан, зүүн гараараа зүүн хөлөө, баруун гараараа баруун хөлөө барьж, өсгийгөө өгзгөн тушаа авчирна.  Гараараа хөлөө татсаны үр дүнд таны нуруу нумарч, цээж тань газраас өргөгдөх болно. 

5.    Шалан дээр өвдгөөрөө суун, өгзгөө өсгийн тушаа авчирна. Ингээд баруун алгаа баруун өсгий дээр, зүүн алгаа зүүн өсгий дээр тавьж, аажмаар хойш налан, тохойгоо газарт хүргэнэ.  Харин хүзүү тань сээр нуруутайгаа нэгэн түвшинд байх нь зохистой. 

6.    Хөлийн ул хэсэг нь газартай нийлж байхаар өвдгөө нугалан нуруугаараа хэвтээд, хоёр гараа хажуудаа авч, алгыг нь доош харуулна. Гар болон мөрөн дээрээ тэнцвэрээ тогтоож, хөлөө хөндийрүүлэлгүйгээр өгзгөнд мэдрэгдэх хүртэл өргөж өгөх хэрэгтэй. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.