Саунд орохын ач тусаас...
Бүсгүйчүүд маань ажлынхаа зай завсар, завтай үедээ саунд сууж, бие организм болоод оюун санаагаа амраах дуртай л биз дээ. Тийм бол саун танд ямар ашиг тустай талаар хүргэе.
Өндөр хэмийн халуун ууранд арьс гүнээ хүртэл цэвэрлэгдэж, амьсгалж эхэлдэг тул саунд орсноор арьсны бүх нүх сүв онгойж, 30 хувь хүртэл илүүдэл бодисууд биеэс зайлагддаг байна. Илүүдэл жинтэй хүмүүс саунд долоо хоногт тогтмол сууж байвал гуя, өгзөг, бэлхүүсний илүүдэл өөхнөөс салахад их тустай.

Харин амьсгалын болон зүрхний өвчтэй, даралт ихтэй эмэгтэйчүүд маань саунд орохдоо мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй гэнэ шүү. Саунд орж байхдаа толгойгоо хэт халахаас хамгаалж, зориулалтын малгай өмсөх юм уу, эсвэл хүйтэн усанд норгосон алчуураар толгойгоо боож байх хэрэгтэй. Халуун ууран хэт удаан сууж болохгүй бөгөөд завсарлагагүйгээр 5 минутаас илүү хугацаагаар суухгүй байхыг зөвлөе.

Сауны уурыг сайхан үнэртэй болгохын тулд, халуун чулуун дээр ургамлын гаа, сарнайн ханд асгаж болно.
Мөн Саунд орсны дараа бие махбодио, тасалгааны ердийн хэмд дасган, хагас цаг хэртэй тайван амрах хэрэгтэй. Хэрэв боломжтой бол биеийн тос түрхэж, тайвшруулах, хөнгөн иллэг хийвэл бие улам сэргэдэг байна.
Сауны дараа хийжүүлээгүй цэвэр ус уух, усан бассейнд орох нь дээд зэргийн таашаал өгдөг гэнэ ээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







