Өгзөгний тухай хамгийн сонирхолтой баримтууд

    Шотландад өгзөг гэдэг бол дайснаа айлгах зэвсэг нь болдог байжээ. Магадгүй үүнээс болж эрчүүд нь банзал өмсдөг болсон байх. Учир нь нүцгэн өгзөгөө харуулах нь үзэн ядаж байгаагаа илэрхийлж байгаагийн шинж гэдэг байжээ.
    Эртний Грект өгзгийг бүүр шүтэх шүтлэг үүссэн бөгөөд өгзгийг хүндэтгэж хэн гоё өгзөгтэй байна, тэр хүн бурхнаас илгээгдсэн хүн гэж үздэг байжээ.

    Эртний Персчүүд өгзөгний хэвээр гар урлагийн нэгэн том салбар болтол нь хөгжүүлсэн байсан бөгөөд эртний алдартай дархчууд өгзөгний янз бүрийн хэвийг ашиглаж, сав суулга гэх мэт олон төрлийн зүйлийг урладаг байжээ. Сүүлд гэхэд Зөвлөлтийн үед зөвлөлтийн валютын дэлгүүрт гадныханд зориулсан өгзөгний хэлбэртэй сувинерууд зарагддаг байсан байна.
    Эртний Ромд өгзөгтэй холбоотой хөгжилтэй тоглоомууд тоглодог байсан ба хамгийн алдартай тоглоом нь өгзөгөө улаанаар будаад бүжиглэдэг бөгөөд бүжгийн гол дүрийн үүргийг нүүр царай биш өгзөг гүйцэтгэдэг байжээ.

    Эртний Египтэд гэрлээгүй онгон охидыг боловсруулаагүй чулуун дээр суухыг маш их цээрлэдэг байсан ба яагаад гэвэл өгзөгийг хүндэтгэхгүй гомдоох юм бол тэрнээсээ болж хүнтэй гэрлэж чадахгүй болно гэж үздэгтэй холбоотой байсан ажээ.
    Энэ бүхний дараа өгзөг маш хүнд цаг үеийг туулсан билээ. Дундад зуунд өгзөгийг бүх хүн нууддаг болсон бөгөөд яагаад гэхээр биеийн энэ хэсгийг бохир болон шалиг завхай үйлдлийн илрэл гэж үзэж байснаас болжээ

    Харин тэр үед Намиби улсад маш олон тооны ариун сүм хийдийг өгзөгөнд зориулж босгож байсан ба хожим 1947 онд байгаа газрыг нь олж, ухаж нээсэн хүмүүс юунд зориулагдсан сүм болохыг ер тогтоож чадахгүй байжээ.
    Дундад зууны үеийн шашны зүтгэлтнүүд биеийн энэ хэсгийг хэн нэгэнд харуулах нь маш их дургүйцлийг төрүүлэх болно гэж номлодог байсан ба чөтгөртэй тааралдвал түүн рүү нүцгэн өгзөгөө харуулах юм бол чөтгөр хүч чадлаа алдаад шууд зугтах болно гэж заадаг байсан байна.

    Дундад зууны үед хөлөг баатруудын нийгэмлэг маш элбэг байсан ба тэдний дотор "Өгзөгний хүлэг баатрууд" гэдэг нийгэмлэг байсан ба 150 гаруй жил оршин байжээ.
    Дундад зууны үед Германд өгзөгний тусламжтайгаар хүчтэй салхинаас өөрсдийгөө хамгаалж болно гэж үздэгээс хүчтэй шуурга болох үед гэрийнхээ цонхоор бөгсөө гаргадаг байжээ. Ер нь германчууд байгалийн аливаа гамшигийг өгзөгний тусламжтайгаар хөөж болно гэдэгт итгэдэг байсан байна.

Эх сурвалж: Tsagtur.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Туул (150.129.140.128) 2015-05-28 10:16:44
Фитнессийн эмч жин хасах жин нэмэх зөвлөгөө өгнө Гэрээр хийх үр дүнтэй бэлхүүс нарийсгах алиман өгзөгтэй болох үтрээний булчин чангалах дасгалуудыг зааж байнаУтас99587257