Энэ өвөл ямар өнгө сонгох гэж байна?
Өөрийн арьсны өнгө болон
сонирхолд нийцүүлэн хувцасныхаа өнгийг сонгодог. Гэхдээ тухайн жилийн
трэнд өнгүүдийг бүсгүй та мэдэж байх учиртай. Тиймээс дизайнеруудын
зөвлөж буй энэ өвлийн трэнд өнгийг танилцуулж байна.
Тачаангуй улаан

Улаан өнгө эмэгтэйчүүдийг тачаангуй, дур булаам, үзэсгэлэнтэй харагдахад тусалдаг хамгийн гоё өнгө. Энэ жил тачаангуй улаан өнгийг дизайнерууд онцолж байна. Улаан өнгө нь хар, цагаан гэх мэт үндсэн өнгөтэй сайхан зохицдог. Тиймээс өөрийн хувцаслалтын онцлогт тохируулан улаан өнгийг сонгоорой.
Хөх цэнхэр

Харанхуй шуургатай өдрийн тэнгэр шиг, далайн эрэг цэнхэртэн харагдах шиг ийм нэгэн гүн өнгө нь 2016-2017 оны трэнд хэвээр байна. Уян хатан байдал, өөртөө итгэх итгэлийг илэрхийлдэг энэхүү өнгө нь бүсгүйчүүдийг зоригтой харагдуулдаг.
Маргад мэт гүн ногоон

Ойн гүнийг санагдуулам гүн ногоон өнгө нь хамгийн эрэлттэй өнгүүдийн нэг юм. Сүүдэртэй мэт өнгийг уусгасан нь өвөрмөц, дэгжин харагдуулна. Бусдын анхаарлыг татах нь дамжиггүй шүү.
Халуун гич мэт тод шар өнгө

Халуун гичийг санагдуулам энэхүү өнгө нь хүний сэтгэл санааг өргөж, дутууг нөхөх мэт сэтгэгдэл төрүүлдэг. Урам зоригтой, хөдөлгөөнтэй, хөгжилтэй харагдуулах бөгөөд хар өнгөтэй хослуулан өмсвөл илүү шүүслэг, өнгө нь тод харагддаг гэжээ.
Тэнгэрийн хөх

Хүний сэтгэлийг тайвшруулах увидас бүхий тэнгэрийн хөх өнгө нь энэ жилийн трэнд хэвээр байна. Энэхүү өнгө нь хөнгөн, эрх чөлөөтэй мэт мэдрэмжийг төрүүлдэг. Цэнхэр, саарал гэх мэт уусаж харагдах өнгөтэй хослуулан өмсөх хэрэгтэй. Хар, шаргал өнгө болон үслэгтэй эдтэй хослуулан өмсвөл хамгийн тохромжтой.
Ялдам ягаан

2016 оны хамгийн загварг өнгө ялдам ягаан. Ягаан өнгө нь эмэгтэйлэг, ялдам , зөөлөн алтай харагдуулдаг. Хөнгөн, дулаан, залуулаг харагдуулах энэхүү өнгийг тэнгэрийн хөх өнөгтэй хослуулвал сайхан харагдана.
Саарал

Саарал, хар саарал өнгө өвлийн өнгөний жагсаалтанд үргэлж тэргүүлэх байр суурьтай байдаг. Энэ жил ч хэвээр байна. Ийм өнгө нь төгс төгөлдөр , сонгодог харагдуулдаг. Саарал өнгийг хар бараан, эсвэл гэгээлэг өнгөтэй ч хослуулсан сайхан харагддаг давуу талтай.
Шаргал

Энэ өнгө ваарыг санагдуулам, тиймээс улбар шар, улаан хүрэн өнгөтэй уусган өмсвөл хамгийн тохиромжтой. Арьс өнгөтэй уусан харагддаг учраас сайхан харагддаг.
Чернелийн ягаан

Тун онцгой, эмэгтэйлэг өнгө. Хар өнгөтэй илүү сайхан зохицох бөгөөд бусад өнгөтэй хослуулахын тулд мэдрэмж хэрэгтэй байдгыг анхаарах хэрэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.