Хорвоо дээр хамгийн үзэсгэлэнтэй нүдтэй 10 бүсгүй

1.    Айшвари Рей – Загвар өмсөгчөөс жүжигчний зэрэгт хүрсэн, 1994 оны дэлхийн мисс, Энэтхэг бүсгүй. 2004 онд Time сэтгүүл түүнийг “Хамгийн нөлөө бүхий 100 хүн”-ий нэгээр шалгаруулж байсан билээ. Түүний нүд нь маш үзэсгэлэнтэйг та харах болно.

2.    Анжелина Жоли – Америкийн найруулагч, жүжигчин Анжелина Жоли маш гоёмсог нүдтэй нэгэн ажээ. Нэмээд хэлэхэд түүний уруул нь ч мөн гайхалтай билээ. Мөн тэрээр маш олон авьяастай бөгөөд Алтан бөмбөрцгийн шагналыг 3 удаа, Дэлгэцийн жүжигчдийн холбооны шагналыг 2 удаа, Академийн шагнал зэргийг хүртэж байжээ.

3.    Кристин Стивард – “Twilight Saga” киноны Эдвартын хайрт Белла хунгийн дүрээр хүн төрөлхтөнд танигдсан Кристин Стивард нь ухаалаг бөгөөд утга төгөлдөр нүдтэй хэмээгддэг байна.

4.    Элизабэт Тэйлор - Дэм Элизабэт Рөүсэнд Tэйлор буюу Лиз нь хүүхэд наснаасаа англи, америкийн жүжигчин хэмээн алдаршсан ба Холливүүдийн алтан үеийн жүжигчин юм.  Тэрээр тэнгэрийн өнгө мэт цэнхэр нүдтэй билээ. Элизабэт Тейлор нь “Who’s Afraid of Virginia Woolf and Butterfield 8” киногоороо “Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин” шагналыг хүртсэн юм аа.

5.    Аудрей Хэпбарн – Английн жүжигчин тэрээр бас л сайхан нүдтэй нэгэн. “Шилдэг жүжигчин” номинацид Оскарын шагнал хүртэж байсан бөгөөд кино урлаг болон загварын ертөнцийн бэлгэ тэмдэг болон хүлээн зөвшөөрөгдсөн юм.

6.    Гиада Де Лаурэнтис – Зохиолч, Итали Америкийн тогооч, ТВ-н нэр хүндтэн Гиада Памела Де Лаурэнтис бол үнэхээр гайхалтай нүдтэй эмэгтэй ажээ. Тэрээр 2003 оноос хойш Италид өдөр бүр мэргэжлийн тогоочийн болон өөрийн хоолны программыг нэвтрүүлдэг “Home Giada”-н эзэн билээ.

7.    Кристин Крэүк - Канадын жүжигчин, гүйцэтгэх продюссер Кристин Лаура Крэүк бол Америкийн телевизийн цуврал “Lana Lang” нэвтрүүлгээр алдаршсан билээ. Тэрээр гялалзсан болоод үзэсгэлэнтэй ногоон нүдтэй нэгэн юм.

8.    Селина Жетли – Селина Жетли бол Энэтхэгийн кино урлагийнхнаас хамгийн их анхаарал татахуйц жүжигчин ажээ. Тэрээр 2001 оны Энэтхэгийн загвар болон гоо сайхны хатан хаанаар шалгарсан билээ. Селина Жетли Азийн онцлогийг агуулсан бор шар өнгийн нүдтэй нэгэн юм.

9.    Милла Жовович – Милла Жовович бол Америкийн жүжигчин, хөгжимчин, загвар зохион бүтээгч зэрэг олон авьяасаараа тодорсон нэгэн юм. Тэрээр маш олон шинжлэх ухааны болон зөгнөлт кинонд өөр өөр үүрэг гүйцэтгэн тоглосон билээ.

10.    Чарльз Дерон - Өмнөд Африкийн жүжигчин, загвар өмсөгч Чарльз Дерон ч мөн гайхалтай нүдтэй эмэгтэй. Тэрээр жүжигчний гараагаа АНУ-аас эхэлсэн ба 1990-д оны үед нэр алдрыг олсон юм. “Monster” киноны эмэгтэй гол дүрийн үүргийг гүйцэтгэснээрээ Чарльз Дерон Оскарын шагнал хүртсэн билээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
tobi (112.72.11.120) 2015-04-11 13:40:15
Wow