“Виагра” хамтлагийн экс гишүүн Вера Брежнева “Maxim” сэтгүүлийг чимлээ

“Виагра” хамтлагийн дуучин асан Вера Брежнева эрчүүдэд зориулсан “Maxim” сэтгүүлийн 2014 оны 1-р сарын дугаарт зургаа авахуулжээ. Хөтлөгч, жүжигчин, дуучин гээд олон ажлыг амжуулдаг Вера Брежнева энэ зураг авалтынхаа талаар “Тачаангуй байдлыг хэрхэн мэдэрч байгаагаа би бусдад дамжуулахыг хүссэн юм” гэжээ.


 
Орост их алдартай Вераг хаа ч явсан хүмүүс зүгээр байлгадаггүй. “Би хүмүүстэй дуртайяа танилцдаг. Гэхдээ саяхан онгоцны буудал дээр нэг эр намайг бүлтийтлээ ширтэж байсан. Намайг гайхан харахад тэр “Вер, би зүгээр л харах гэсэн юм” гэдэг байгаа. Би ямар сармагчин юм уу? Гэхдээ хэрэв тэр танилцъя гэсэн бол би илүү гомдох байсан байх” гэж Вера Брежнева дурслаа.  Тэрбээр “Зураг авалтын үеэр би гэрэл зурагчны нүд рүү биш, харин уншигч бүрийн нүд рүү харахыг оролдсон” гэжээ. Энэ оролдлого нь бүтсэн эсэхийг та эдгээр зургийг хараад ойлгоно биз ээ. 
 
“Би доошоо хардаггүй, би дээшээ, урагшаа харах дуртай. Замын эхэнд байгаа мэт сэтгэгдэл надад төрж байна. Би өөрийгөө шинэлэг, эрч хүч ихтэйгээр мэдэрч байна, урагшаа, дээшээ явах, бас сурах асар их хүсэлтэй” гэж Вера ярьжээ.
Сонирхолтой нь, ийм сайхан бүсгүйд царай муутай эрчүүд таалагддаг гэнэ шүү. Ингээд түүний дур булаам зургуудаас хүргэж байна.
 

 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.179.11.170) 2013-12-22 19:49:30
их турж эцжээ