Танд дурласан залуугийн 20 шинж

    Хайр дурлал гэдэг зүйл хүнийг яаж ч өөрчилж чаддаг шүү дээ. Харин бүсгүй та өөртөө дурласан залууг хэрхэн танихаа мэдэх үү? Хэрвээ мэдэхгүй бол доорх мэдээллийг уншаад үзэхэд гэмгүй шүү. 
1. Тэр таны үзэхийг хүсэн хүлээж байсан киноны тасалбарыг авч, үдэш болзоонд урьж сюрприз барина. Түүнд магадгүй кино хамгийн сонин биш байж болох ч 5 милийн радиус дахь бүх үзвэр үйлчилгээний газруудын цагийн хуваарийг андахгүй.
2. Ямар нэг шалтгаангүйгээр цэцэг бэлэглэнэ. Энэ нь хоцрогдсон зүйл гэж зарим эмэгтэйчүүд боддог ч, тийм биш.
3. Тэр өөртэй чинь уулзахын тулд үнэхээр их хичээл зүтгэл гаргана. Орондоо авьяас дутаж байж болох ч сайжрахын тулд бас хичээх болно.
4. Тэр тантай байхдаа гар утсаа мартаж орхино. Түүнд Facebook, Twitter-ийн шинэ мэдээнээс илүү та сонин байх болно. Утсаа шалгах шаардлагыг үл хэрэгсэж байна гэдэг нь нэг зүйлийн дохио.
5. Тэр өөрийгөө танд сануулах зургуудыг илгээнэ. Зарим оролдлогууд нь таны сэтгэлд бүрэн нийцэхгүй байж болох ч хичээж байгаа хандлагыг нь та аяндаа мэдэрнэ.

6. Тэр найзуудтайгаа таныг уулзуулахыг хүснэ. Энэ танд магадгүй маш төвөгтэй санагдаж болох ч чамайг хүлээн зөвшөөрч байгаагийн нэг илрэл.
7. Тэр таныг унтаж байх зуур сэрээхгүй байхыг хичээнэ. Та уцаартай, тавгүй сэрж болох ч тэр чамайг тэврэхийг хүснэ.
8. Тэр таныг гэртээ аюулгүй харьсныг мэдэхийг хүснэ. Гэртээ харьсан уу? гэсэн мессежинд чиний талаар үнэхээр санаа зовж буй сэтгэл агуулагдана.
9. Тэр таны төлөө өөрийн төлөвлөгөөгөө цуцална. Түүний хувьд найзуудтайгаа гарах, спортын тоглолт үзэж хөгжилдөхөөс та илүү эрхэм байх болно.
10. Тэр танд бага зэрэг битүү утгатай үг унагана. Гэхдээ эерэг зүйлс. Таныг шоолох байдлаар инээлгэнэ. Мэдээж дараа нь эмэгтэй хүнийг өрөөндөө уйлахад хүргэх тоглоом биш.

11. Тэр тантай юу ярилцсанаа дараа нь нэг ч үг үсэг гээлгүй санаж байх болно. Энэ нь дараа танд төрсөн өдрөөр чинь ч юм уу оновчтой бэлэг сонгосноор илэрч болно.
12. Тэр өөрийн сэтгэл хөдлөлөө идэвхтэйгээр илэрхийлэхийг хичээнэ.
13. Тэр таныг  нүүрээ будаагүй үед ч магтана. Бүр нүүрээ будаагүйг чинь анзаарахгүй ч мэднэ.
14. Хүндхэн өдрийн дараа тэр таныг хоолоор дайлна. Сайн тогооч биш байж болох ч таны байдлыг сайн мэдэрдэг байх болно.
15. Тэр магадгүй загварлаг биш байж болох ч тантай  холбоотой зүйлүүд дээр "маанаг” биш гэдгээ батална. Таны өгсөн хайрын зурвасыг хэтэвчиндээ хадгалаад явж байх вий.

16. Тэр танд  кофегоор сюрприз барина.
17. Таны үүр хүрмээр зуршлууд ч түүнд эгдүүтэй санагдана.
18. Тэр таны амжилтаар бахархахдаа огтхон ч эргэлзэхгүй. "Энэ миний найз охин, тэр магистраа хамгаалаад, долоо хоногийн дараа ажилтай болчихлоо” гээд хөөрч байх нь энүүхэнд.
19. Таны ямар нэг зүйлийг үзэн яддаг талаараа дурссаныг ч чинь тэр хэзээ ч мартахгүй ба үзэн яддаг зүйлийг чинь дахиж хийхгүй.
20. Тэр таны зарим эмэгтэйлэг зуршлыг дуурайна. Зүгээр шүү дээ. Жишээ нь эрэгтэй хүн амттан идэж яагаад болохгүй гэж?


Эх сурвалж: chuham.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.