Энэтхэг зоогийг “Indian Smile”-аас
Монголчуудад зориулагдсан гэж хэлж болохуйц энэтхэг хоолны ресторан шинээр нээгдлээ. Үүдээр нь ороход л каррины хамар цоргим үнэр, хурц содон энэтхэг хоол бүхэлдээ үнэртэх энэхүү цэвэрхэн тохилог ресторанд таныг урьж байна. Рестораны ахлах тогооч Ismail Khan 1998 оноос хойш монголд амьдарч буй монгол хэлээр нэлээд сайн ярьдаг найрсаг нэгэн. Монголчууд хэсэгтээ л солонгос, япон хоолонд хошуурсан бол одоо шинээр нээгдээд удаагүй байгаа Indian Smile энэтхэг рестораныг зорихыг санал болгож байна.
Ресторан 80-100 хүн хүлээх авах боломжтой, 10-12
хүний хоёр вип өрөөтэй ба танд 600 гаруй жилийн түүхтэй төрөл бүрийн энэтхэг
зоогоор үйлчилж байгааг дуулгая. Ismail монголд
17 жил ажиллаж амьдарч байгаа бөгөөд монголчуудын хоол хүнсний хэрэглээ,
амжиргааны түвшинг судалж мэдсэний дүнд өөрийн энэтхэг рестораныг ажиллуулах болсон
гэлээ. Мөн ахлах тогооч хоолны бүх төрлийн материалаа Энэтхэг Улсаас оруулж
ирдэг ба хоолны амтлагчийн хувьд бүгд ургамлын гаралтай гэдгийг онцолсон юм. Тус
ресторан 2014 оны 10дугаар сарын 01-нээс үүд хаалгаа нээсэн бөгөөд өнөөдрийг
хүртэл байнгын үйлчлүүлэгчтэй болж, захиалгаар амт чанартай энэтхэг хоолыг
хүргэж үйлчилж байна. Ресторан Бямба, Ням гарагуудад гэр бүлээрээ үйлчлүүлвэл 10%
хөнгөлөлттэй байдгийг дуулгая.
Хаяг: Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Энхтайваны гүүрний урд Наран хотхоны 1давхарт
Утас: 9915-7568, 88113844, 7711-0048













