Эмэгтэй хүн хүсвэл юуг ч бүтээж чаддаг

Калифорниагийн ганц бие ээж Марлис Хартманн 75 кг болтлоо турж чаджээ. Одоо тэрээр эрүүл хоол идэж, өдөр бүр гүйдэг болжээ. 


Түүний том эгч 22 насандаа мотоциклийн авто ослоор өөд болсны дараа түүний гэр бүл Иллиноисоос Юта муж руу нүүсэн байна. Ингээд Марлис 13 наснаасаа эхлэн өөрийн жинд анхаарлаа хандуулахаа больж хяналтгүй идэх болжээ. Мэдээж энэ нь түүний эгч гэнэтийн ослоор нас барж өсвөр насны хүүхдэд хүндээр туссан хэрэг юм. Би итали пастаг соустой бөөрөнхий махтай маш их хэмжээгээр иддэг байсан, ямар их тос ордог байсан гэж сананахэмээн дурсан ярьжээ.

Ямарваа нэгэн зүйл идэх бүрт өө чамд таалагдаж байна уу? Дахиад идэх үү гэсэн бодол орж ирдэг байсан.


Нэг л өдөр би өөрийгөө хараад турах хэрэгтэй гэдгээ ойлгосон. Миний жин, байгаа байдал бусад хүмүүсийнхээс илүү их байсан нь надад маш том цохилт болсон. Ингээд л захиалгын түргэн хоол идэхээ больж, эрүүл хооллолт сонгосны 5 хүрэхгүй сарын дараа би 16-12 хэмжээтэй хувцас руу шилжиж билээ. Энэ нь ч надад маш их урам зориг болсон.

Марлис өөртөө тохирсон хуваарь гаргаж тогтмол цагт дасгал хийх болжээ. Тэрээр өөрийн турж чадсан тэмдэглэлд бичихдээ Би хоол хийх гэж суралцахаа больсон хэмээн бичсэн байна. Одоогийн байдлаар түүнийг Инстаграмхуудсанд 12,500 хүн дагадаг болжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.