Хүүхдийн IQ-г өсгөх аргууд
Системтэй сургалт хүүхдийн ойг хөгжүүлдэг. Шинэ мэдлэг хадгалсан мэдээлэл нь тархины чадавхийг
бэхжүүлдэг тул хүүхдээ багаас нь хичээлээс гадуурхи сургалтанд хамруул.

Сэтгэхүй хөгжүүлэх тоглоом тоглуул. Иймэрхүү тоглоом хүүхдийн сэтгэн бодох ургуулан бодох
чадвар болон гарын хөдөлгөөнийг сайжруулдаг.
Загас, шинэхэн ногоо зэрэг амин дэмээр баялаг хоол хүнс
хэрэглүүл. Дан мах гурил орсон хоолоор хооллочихоод муу сурлаа хэмээн
зэмлэж болохгүй залуу тархинд амин дэмээр баялаг шинэ ногоо, жимс загас зэрэг
тэжээллэг хүнс хэрэгтэй.
Ногоон цай уулга. Энэ цайны
найрлаганд орсон кофеин нь тархины эд эсийг тэжээгч үйлчилгээтэй байдаг гэнэ.
Компьютерийн тоглоомын оронд үгийн сүлжээ бөглүүл. Уураг тархины өсөлт хөгжилтөнд бодож сэтгэж таадаг үгийн
сүлжээ тун сайн.
Сэтгэл зүйн хямрал ачааллаас сэргийл. Сэтгэлзүйн багахан хямрал айдас, түгшүүр таны хүүхдийн
бяцхан тархины өсөлтийг далдуур боомилж байдаг. Хэт ачаалал
өгөх хэрэггүй, найз нөхөдтэйгөө тоглох, хоббигоо хөгжүүлэх цаг зав гаргаж өг.
Удаан анхааралтай уншдаг болгож сурга. Уураг тархи нухацтай уншиж үзэж олж авсан мэдээллийг илүү
сайн хадгалдаг. Хэт хурдан уншиж тогтоох нь яваандаа мэдээллээ алдах
мартах байдалд оруулдаг.
Биеийн тамираар хичээллүүлж цэвэр агаарт гарга. Хөдөлгөөн уураг тархины цусны эргэлийг сайжруулдаг бол
цэвэр агаарын ач тустай маргах хэрэггүй биз.
30 минутын нойр. Үдийн үед хүүхдээ 20-30 минут унтуулан амрааж
бай. Энэ амралт тархины ажиллах чадварыг эрс сайжруулдаг.
Эх сурвалж: nuuts.mn







