Шакира хөвгүүдийн хамт
Латин гаралтай хөөрхөн дуучин бүсгүй Шакира хөвгүүдийн хамтаар зурагчдын дуранд буужээ.

Амаржаад удаагүй дуучин маань нөхөр Жерардын тэмцээний үеэр хоёр хүүг дагуулсан ирсэн бөгөөд том хүү Милан, бага хүү болох 3 сартай Саша нар аавыгаа дэмжихээр Барселона багийн дүрэмт хувцастай иржээ. 38 настай дуучин, 28 настай ирээдүйтэй хөлбөмбөгч Жерард нарын халуухан үнсэлтийн мөчийг ч гэрэл зурагчид алдаагүй байна. Шакира тэмцээнийг эхлэхээс дуусах хүртэл нүүрэндээ инээмсэглэл тодруулан байсан нь түүнийг үнэхээр аз жаргалтай байгааг нь илтгэж байлаа. Хосууд 2010 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний сүлд дуу болсон "Энэ удаад Африкт" дууны видео клипний зураг авалтын үеэр танилцсан юм.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







