Гадаад хэлээр маш сайн ярьдаг одод

Тэднийг дан жүжиглэх л авъяастай гэж бодож байна уу? Тэгвэл олны танил эрхмүүдийн зарим нь гадаад хэлээр маш сайн ярьж чаддаг гэнэ. Бидний үзэх дуртай бүтээлүүдийн эзэд ямар хэлээр ярьж чаддаг болохыг уншигчиддаа сонирхуулъя. 
Бредли Күүпер. Шарталт киноны од жүжигчин эр Франц хэлээр гайхалтай сайн ярьж чаддаг бөгөөд 6 сарын турш суралцжээ. Түүний франц хэлийг сонирхон сурах болсон шалтгаан нь тэрээр хүүхэд байхдаа франц хэлээр ярихыг сонсоход түүнд маш догь санагдсантай холбоотой аж. 



Гвинет Палтроу. Тэрээр коллежийн оюутан байхдаа Испанийн соёл урлагийн талаар судалж байсан ба үүнтэй уялдаад тэрээр испани хэлийг төрөлх хэл мэт эзэмшиж чаджээ. 



Бен Аффлек. Оскарын шагналт жүжигчин эр бага байхдаа гэр бүлийнхээ хамтаар Мексикт амьдарч байсан нь түүний испани хэлээр ярих том шалтгаан болсон юм. 



Шакира. Авъяаслаг дуучин бүсгүй 5 орны хэлээр чөлөөтэй ярьдаг. Тэрээр нэг нас хүрээгүй байхдаа хэлд орж бөгөөд 2 нас хагастай байхдаа л чөлөөтэй уншиж сурсан байжээ. Шакира англи, франц, португал, итали, испани хэлээр маш сайн ярьж чаддаг. 



Натали Портман. Хар хун киноны од, оскарын шагналт жүжигчин бүсгүй Израилын Иурасалемд төрсөн нь түүний хебру хэлээр ярьдгийн шалтгаан юм. Тэрээр "Хайр ба харанхуйн үлгэр" киноны үеэр хебру хэлээр ярилцлага өгч байсан байна. 



Жонни Депп. Авъяаслаг жүжигчин эр франц хэлээр тун чадварлаг ярьдаг нэгэн. Учир нь түүний өмнөх хамтран амьдрагч Ванесса Паради франц эмэгтэй юм. 



Сандра Баллок. Тэрээр Герман хэлээр төрөлх юм шиг ярьдаг гэнэ. Сандрагийн ээж нь дуурийн дуучин байсан бөгөөд тэрээр 18 нас хүртлээ ээжийгээ аялан тоглолтонд дагаж явдаг байсан нь герман хэлийг сайн сурах боломж нь болсон аж. 



Уилл Смит. Инээдэм, адал явдалт, гэмт хэргийн гээд ямар ч киноны дүрийг чадварлагаар бүтээдэг жүжигчин эр испани хэлээр ярьж чаддаг аж. 



Колин Ферт. Хааны илтгэл киногоор манай үзэгчдэд танил болсон англи гаралтай жүжигчин маань хамгийн романтик хэл болох италиар маш сайн ярьдаг ажээ. 








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.