Өглөө босоод үүнийг амьдралдаа хэвшүүлээрэй

    Эмэгтэй та өглөө сэрээд, босоод юу хийдэг вэ? Дасгал уу? Аль эсвэл шүршүүрт ордог уу? Аль аль нь сайхан санаа. Гэвч өглөө боссоныхоо дараа заавах хийх хэрэгтэй, бас яасан ч хийж болохгүй үйлдлүүд байдаг байх нь ээ. Энэ талаар уншигч бүсгүйчүүддээ мэдээлэл бэлтгэлээ. 

1.    Өглөө босоод ус ууж бай.
- Өглөө босонгуутаа шүдээ угаахаасаа өмнө өлөн байхдаа шүүсэн цэвэр ус 1 стаканыг уу !
- Тэгээд та дараа нь шүдээ угаах буюу амаа цэвэрлээд 45 минут юу ч битгий уу юу ч битгий ид.
- 45 минутын дараа та өглөөний цайгаа хэвийн ууж идэж болно .
- Өглөөний цайгаа уусны дараа 2 цаг юу ч битгий уу, юу ч битгий идээрэй .
Та ингэж өглөө бүр тодорхой хугацаагаар энэ дэглэмийг сахиж чадвал та өвчингөөсөө салж, эрүүл сайхан болж, эрүүл сайхан амьдарч чадна!


    2. Өглөө босоод шууд битгий тамхи тат.
Өглөө эрт тамхи татах нь үдээш хойш тамхи татахаас илүү эрүүл мэндэд хортой байдаг байна. Энэ судалгаанд тамхи татдаг долоон мянга зургаан зуун арван хүн оролцжээ. Сэрснээсээ хойш 30 минутын дотор тамхи татах нь уушигны хорт хавдар тусах магадлалыг 2 дахин нэмэгдүүлж байсан юм. Судлаачид 4476 уушигны хорт хавдартай тамхичдыг хорт хавдаргүй 2835 тамхи татдаг хүнтэй харьцуулан судалгааг хийжээ. Өглөө боссоноосоо хойш нэг цагийн дотор тамхи татдаг хүмүүсийн хорт хавдар тусах магадлал 79 хувиар ихсэж байсан юм. Өглөө эрт тамхи татахад никитоны үйлчлэх хэмжээ нь харьцангуй өндөр байдаг байна. Мөн өглөө эрт тамхи татагчид бусад хүмүүстэй харьцуулахад их хэмжээний тамхи татдаг болох нь тогтоогджээ.

    
    3. Өглөө босоод дасгал хий.
    Яагаад өглөө дасгал хийх хамгийн ашигтай вэ? Нойрмог булчингуудаа хөдөлж сэрээснээр чи бүхэл өдөржин эрч хүчтэй, сэргэлэн цовоо явах болно. Мөн өглөө бага ч болов дасгал хийдэг хүмүүсийн нойр сайжирч, хоолны дуршил нэмэгдэн ширээний ард өдөржин суусан ч чилэх нь багасдаг.

    4. Өглөөний цай уухад учир бий.
    Өглөөний цай бол тухайн өдрийн хамгийн чухал хоол юм. Өглөөний ундаа яг л хаан шиг зооглох хэрэгтэй. Өглөөний хоол идэх нь таныг өдрийн турш гэрэлтүүлэх алмаз залгиж байгаа мэт хэрэгтэй хоол юм. Машины хөдөлгүүр бинзенээр ажилладаг гэвэл хүний бие бүх л өдрийн турш таны өглөөний хоолноос эрч хүч авч ажилладаг байна.
    Бид өглөөний цайны ачаар амьдардаг юм. Харин хүмүүс яагаад өглөөний ундаа идэхгүй гардаг юм бол? Та хэдийгээр өглөөний хоолоо идэх ёстойг мэдэх боловч хэрэв таны гэдэс унтсан хэвээр сэрээгүй байвал өглөөний унд идэх хэцүү санагддаг. Хэрэв та өглөөний ундаа идэхгүй явж сурсан бол үүнийгээ даруй засах хэрэгтэй.

    5. Өглөө босоод лимонтой ус уу.
Өглөө босоод лимонтой бүлээн ус уух нь таны эрүүл мэнддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулаад зогсохгүй, Дархлааг сайжруулна, Биеийн хорыг гадагшлуулна, Таны арьсанд тустай гээд эрүүл мэндэд тань хэрэгтэйгээс гадга эрч хүч бэлэглэнэ. 

    Маргааш өглөөнөөс хэрэгжүүлээд эхлээрэй, бүсгүйчүүд ээ. 

Эх сурвалж: etop.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (173.33.138.53) 2015-10-16 01:19:09
Hooson hodood deeree limontoi us uuval hodoodnii huchil ihseed sharhlah eh uusver bolno doo Haanaas avdag yum ali taarsan zuilee huulaad l tavichih yumaa
(103.229.123.123) 2015-05-19 18:39:24
ehleed tsever us uuh yumuu esvel limontoig uuh yumuu
зочин (203.91.117.4) 2015-04-23 12:15:44
орон гаран нийтлэл байна