Хүний зан байдлын нууц

Хүний зан байдлын нууц

Хүн гэдэг өөрөө маш нууцлаг.  Яаж хүн бий болсон,  яагаад хүн баярлаж, гомддог вэ гээд л эрдэмтэд олон жилийн туршид судласаар одоог хүртэл нууцыг тайлж чадаагүй л байна. Эрдэмтдийг мухардал оруулсан зан байдлын нууцаас та бүхэндээ сонирхуулъя.

  • Инээх - Биднийг инээх үед сэтгэл санааг өргөх эндорофин хэмээх бодис ихээр ялгардаг байна. Магадгүй сэтгэл санаа сэргээх бодис ихээр ялгардаг учраас бид инээдэг байж болох. Мөн эрдэмтэд хүнийг юу хамгийн ихээр инээлгэдэг талаар судлагаа хийжээ. Үр дүн нь тун сохирхолтой. Энэ нь хүнийг шог хошин зүйлээс илүүтэйгээр улиг болсон зүйлүүд их инээлгэдэг байна.
  • Үнсэлцэх - Үнсэлцэх нь анх хэзээ хэрхэн үүссэн одоо болтол асуулт хэвээр байна.Үүний талаар олон онол байдаг бөгөөд хөхөөр хооллох дурсамжтай холбоотойгоор эсвэл эртний хүмүүс хүүхдээ амаар хооллодог байсантай холбоотой гэж үзсэн ч энэ таамаглал батлагдаагүй хэвээр байна.
  • Зүүдлэх - Зигмунд Фрейдын боловсруулсан зүүдний онолоор бол бидний үл итгэдэг далд ухамсарт байгаа хүсэл ил гарч, сэтгэл хөдлөлийг үүсгэдэг. Гэхдээ яагаад бид хачин жигтэй үзэгдлүүдийг хардаг  нь бүрэн тайлагдаагүй.
  • Мухар сүсэг - Ер бусын, ятгалгын чанартай зуршлууд гарал үүслийн хувьд ямар ч утга илэрхийлдэггүй. Гэвч хүнд шашин үүссэн цагаас эхлэн мухар сүсэн үүссэн гэх авч яг юунд хэрэглэх яах гэж үүссэнийг нь эрдэмтэд тогтоогоогүй.
  • Өсвөр нас - Өөр ямар ч амьтан таахын аргагүй өсвөр насыг туулж өнгөрөөдөггүй. Зарим нь үүнийг насанд хүрэхээс өмнө тархины үйл ажиллагааг дахин зохион байгуулагдахад тусладаг эсвэл хожмын амьдралд хариуцлага хүлээхээс өмнө зарим туршилтыг хийхэд зориулагдсан нас гэж үздэг.

Б.Цэнгүүн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.