Непалд 7,9 магнитудын хүчтэй газар хөдөлж, 1500 гаруй хүн амиа алдлаа
Непал улсад 7,9 магнитудын хүчтэй газар хөдөлж, 1500 гаруй хүн амиа
алдсан талаар тус улсын Сангийн сайд Рам Шаран Махат мэдээллээ. Энэ тоо
цаашид нэмэгдэх шинжтэй. Газар хөдлөлт 4-р сарын 25-нд манай цагаар 15
цаг 11 минутын орчим болжээ.Газар хөдлөлтийн голомт нийслэл Каманду хотоос баруун хойд зүгт 81 км
зайд байжээ. Нийслэл Катмандуд олон байшин балгас болтлоо нурж, онгоцны
буудал хаагджээ. Нийслэлийн Бхимсен түүхт цамхагийн нурсан балгас доор
олон зуун хүн байх магадлалтай. Урьдчилсан байдлаар 1700 гаруй хүн
бэртэж шархаджээ.
Түүнчлэн газар хөдлөлт Энэтхэгийн Бихар, Уттар Праддеш, Ражастан,
Харьян, Пинджаб мужид мэдрэгджээ. Дели хотод метрог түр зогсоосон гэж
"The Times of India" мэдээлэв. Энэтхэгт 36 хүн амь үрэгдсэн бол Төвдөд
12 гэсэн мэдээ ирж байна.
Газар хөдөлсний улмаас Непалын Гималайн уулст хэдэн газар цасан нуранги
болсон гэж мэдээллийн байгууллагууд дамжууллаа. Одоо Непалд жуулчны
улирал тул ууланд олон уулчин, хүмүүс байгаа аж.









Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







