Киви хамтлагийн дуучин Ц. Намууны бие даасан ” One moment” цомгийн өдөрлөг боллоо


Өнөөдөр Киви хамтлагийн дуучин Ц. Намууны "One moment" шинэ цомгийн өдөрлөг Hi-Fi төв дэлгүүр дээр боллоо.Уг өдөрлөгт ирсэн эхний 50 хүнд цомгоо бэлэглэхээс гадна дуучинтай хамт зургаа авахуулах, гарын үсэгтэй постер авах зэрэг олон олон сюрпризүүдийг бэлджээ. Ийнхүү цомгийн баярт хүрэлцэн ирсэн зочид маань гарын бэлгээ авч дуучинтайгаа яриа өрнүүлэн, хамтдаа зургаа даруулж цомгийн баяр амжилттай болж өндөрлөлөө.


Дашрамд дурьдахад дуучны Продюссерээр Б.Ангирмаа ажилласан бөгөөд тоонд бус чанарыг онцолж 20 дуунаас тавыг сонгожээ.
Продюссер, Ая зохиогч Б. Ангирмаа хэлэхдээ: Үнэхээр чанартай CD болсон. Дууны сонголт бөгөөд үг ертөнцлөг их өвөрмөц хэлбэртэй байсан.Аялгуу сайтай. Ганцаараа бие дааж дуулж байгаа учраас хоолойны цар хүрээ их өөрчлөгдсөн .





Уг цомгийг бүтээх санаачлагыг "Ocean Grey" продакшны залуус гаргасан бөгөөд цомгоо киви хамтлагийн арван жилийн ойд зориулан бүтээжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.