Хөгжимчин Д.Амармэнд, Б.Номингуа нар сонгодог хөгжмийн тоглолт хийнэ

Итали улсад суралцан уран бүтээлээ туурвиж байгаа хөгжимчин Д.Амармэнд, Б.Номингуа нар Улсын Филармоний концертийн танхимд энэ сарын 13-нд тоглолтоо хийхээр болжээ.

Энэхүү тоглолтоор цөөхүүл хөгжимд зориулсан дэлхийн сонгодог хөгжмийг эгшиглүүлэхийн зэрэгцээ олон улсад авьяасаа таниулсан Монголын залуу хөгжимчдийн боловсрол, тоглолтын ур чадварыг мэдэрч, Италийн хөгжим урлаач Loeiz Honore-ийн мастер морин хийлийн дуурсалыг бодитоор сонсож болох юм.

 Д.Амармэнд, Б.Номингуа нар ирэх сард  Венец хотноо зохиогдох “Festival Galuppi”  сонгодог хөгжмийн наадамд оролцож, төв театр “Teatro La Fenice”-д тоглолтоо хийх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.