Арьс арчилгааны хамгийн гайхалтай бүтээгдэхүүн хөргөгчинд чинь байгаа ч юм билүү?

Цэвэрлэгч
Чи хөөсөн угаагчинд харшилдаг эмзэг арьстай юу? Сүүгээр нүүрээ угааж үзэхийг зөвлөж байна. Зөөлөн бүтэцтэй сүү нь илүүдэл тос, нүүрний будгийг үр дүнтэйгээр арилгаж чадна.
Гуужуулагч
Альфа гидрокси хүчлийн нэг хэлбэр болох сүүн хүчлийг олон алдартай гуужуулагч бүтээгдэхүүнүүд найрлагандаа ашигласан байдаг. Сүүн хүчил нь арьсыг зөөлрүүлэн, үрчлээг арилгаж, коллагений үйлдвэржилтийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Гуужуулагч хэрэглэхэд улайж, үрэвсдэг арьстай бол сүүн дотор хөвөн дүрж байгаад нүүр, хүзүүгээ арчаад үзээрэй. Жимсний хүчил, энзимнээс хамаагүй зөөлхөн тул арьсыг гэмтээлгүйгээр гуужуулж чадна.

Арьс зөөлрүүлэгч
Гоо сайхны бэлгэ тэмдэг Клеопатра хатан биеийн арьсаа үргэлж зөөлнөөр нь хадгалахын тулд сүүн дотор хэвтдэг байсан гэдэг. Дээр дурдсанчлан бид ваннаа тэр чигт нь сүүгээр дүүргэж чадахгүй ч, онгоц дүүрэн усандаа хэдэн аяга сүү хийхэд л арьсыг чинь булбарай болгох болно.

Өнгө сэргээх маск
Сүүн бүтээгдэхүүнүүдээс таргийг маск болгож хэрэглэхэд хамгийн тохиромжтой байдаг. Арьсан дээрээ тарагнаас нимгэхэн түрхэж 10 минутын дараа угаахад арьсны өнгө сэргэж, нэгэн тонтой болж, үхмэл хэсэг гуужин зөөлөрдөг аж.

Батганы эмчилгээ
Сүүн хүчил нь арьсыг цайруулж, шинэчилдэг чанараараа батганд хүртэл эерэг нөлөө үзүүлдэг. Асуудалтай арьстай хүмүүсийн ихэвчлэн мартчихдаг чийгшүүлэх үүргийг ч бас давхар гүйцэтгэнэ. Сүүг ижил хэмжээний гурилтай хольж зуурмаг маск бэлдээд шөнө унтахдаа түрхээрэй. Арьс чинь гэрэлтээд л босоод ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: everyday.mn







