Ким Кардашиан Бионсейг дуурайв уу

Дуулиан шуугиантай, ганган тансаг Met Gala саяхан эхэлсэн. Наадамд оролцохоор ирсэн оддын өмссөн хувцас юу юунаас илүү бусдын анхаарлын төвд байсан нь мэдээж. Энэ удаад хүмүүс Ким Кардашианы даашинзыг илүүтэй онцолжээ.



Биеийн ихэнхи хэсгийг торны цаанаас ил гаргасан тус цагаан даашинз гоёмсогоос гадна харахад л үнэтэй харагдаж байсан юм. Гэхдээ хүмүүс Кимийг Бионсейг дуурайсан гэж үзэж байгаа ажээ. Учир нь 2012 онд Бионсей хар өнгөтэй яг ийм загварын Givenchy-н даашинзыг өмссөн байна.



Тус даашинз нь үзэсгэлэнтэй шувуу болох тогосыг санагдуулам байсан юм. Хар өнгийн даашинзинд нил ягаан өнгийн хормой залгасан нь тус даашинзыг илүү тансаг харагдуулж байжээ.



Өнгө нь л өөр байсан болохоос Кимийн өмссөн даашинз Бионсейн өмссөнтэй яг адил байсан ажээ. Магадгүй Ким 3 жилийн дараа адил даашинз өмссөн ч хүмүүс хэтэрхий гярхай бололтойдог.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.