Эбола вирус АНУ-д бүртгэгдлээ

Дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа "Эбола" вирус Африкийн 4 улсад зэрэг шахуу гарч 5 дахь улс руугаа тархсан. АНУ-аас олон тооны эмч нар халдварт өвчний голомтон дээр ажиллаж хийж болох бүх арга хэмжээг авч байгаа боловч халдвар эрчимтэй тархсаар байгаа.



Хоёр хоногийн өмнө Reuters агентлагийн мэдээлснээр АНУ-ын Даллас мужид Эбола вирусаар халдварласан байх магадлалтай дөрвөн хүнийг хорионд оруулсан байна. Энэ вирусаар өнөөдрийн хэмжээнд 3,300 гаруй хүн нас барсан бөгөөд АНУ-д халдвар авсан гэгдэж байгаа хүн нь Либериад очиж ажилласан телевизийн зураглаач хүн юм байна.



Эбола вирусын халдвар авсан хүний нэрийг нууцлажээ. Тэрээр 33 настай АНУ-н иргэн юм. Уг зураглаач залуу нь Эбола вирусын шинжилгээ өгснөөс 12 цагийн дараа шууд эмчид ханджээ. Түүнийг 21 хоногийн турш эмнэлгийн хяналтан дор ийнхүү хорионд байлгах ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.