Арьсны хавдраас сэргийлье

Хүний хамгийн их талбайтай эрхтэн бол арьс. Арьсны хавдрын 90 орчим хувь нь толгой хүзүүний байрлал буюу ил хэсэгт илэрдэг. Учир нь энэ хэсгийн арьс уур амьсгалын өөрчлөлт, нарны туяанд хамгийн их өртөж байдаг онцлогтой. Арьсны хавдар дундаа мэнгэний хорт хавдар нь хоруу чанар ихтэй. 




Мэнгэний хавдар ам хамрын салст бүрхэвчинд мөн тохиолддог. Тиймээс нүүр, хүзүү, ам хамарт жижиг өөрчлөлт гарсан ч ялангуяа удаан хугацаанд эдгэрэхгүй байгаа бол мэргэжлийн эмчид хандаж үзүүлэх учиртай юм. Мөн хувцасны зах, суганы оёдол зэрэг арьсанд үрэлт үүсгэснээс мэнгэ ургацаганд шалбархай, шарх бий болох, загатнах, зовиурлах, хэлбэр хэмжээ, өнгө нь өөрчлөгдөх зэргийг анзаарч байх хэрэгтэй. хавдар үүсэхэд нөлөөлдөг олон хүчин зүйл байна. Арьсны хавдарт гол нөлөөлдөг зүйл бол нарны туяа. Ялангуяа В туяа. Нарны В туяа арьсыг түлдэг. Харин нарны А туяа арьсыг хөгшрүүлдэг. Далайн төвшнөөс дээшлэх тусам агаар дахь В туяаны найрлага ихэсч байдгаас гадна цас мөснөөс ойсон туяанд их байдаг. Монголчууд бид В туяаны нөлөөнд илүү их байдаг болж таарч байна. Далайн төвшнөөс дээш өндөрлөг газарт байхын дээр өвлийн улирал урт байдаг учраас нарны хортой туяанд өртөх эрсдэл тун их. Тиймээс нарнаас хамгаалах тос түрхэх, нягт нэхээстэй хувцас өмсөх зэргээр арьсаа хамгаалж байх хэрэгтэй. Нарны туяаны нөлөөнөөс гадна нүүрээ угаахдаа, үсээ самнахдаа мэнгийг байнга үрж, шударч байдгаас нүүр хүзүү болон хуйханд байрласан мэнгэнүүд хавдарт шилжих эрсдэлтэйд тооцогддог. Мэнгэний хорт хавдарт шилжиж байж болзошгүй шинж тэмдэг бол өнгө нь өөрчлөгдөх, дагуул олон мэнгэ гарч ирэх, хэлбэр нь зөв бус болох, загатнах, өвчин орох, хэмжээ нь огцом томрох, шархлан цус гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарайй.
Арьсны хорт хавдар нь урьдчилан сэргийлэх боломжтой хорт хавдрын нэг юм. Нарны туяа нь арьсны хорт хадвдар үүсгэх хамгийн түгээмэл шалтгаан болдог. Эрт илрүүлж чадвал, арьсны хорт хавдрыг эмчилж болдог. Гэхдээ урьдчилан сэргийлэх нь илүү үр дүнтэй.
Нарны хэт улаан туяаны тусах оргил цаг нь өглөөний 10 цагаас оройны 4 цагийн хооронд байдаг. Энэ үед наранд шарах гадуур хэт удаан явахаа багасгах хэрэгтэй. Хэрвээ гадагшаа гарахаар бол, сүүдэрт байхыг хичээх хэрэгтэй.

Эх сурвалж: facebook.com/medic эрүүл мэндийн хуудас
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.