Мод тарихад анхаарах зүйлс

    Монгол улсын ерөнхийлөгчийн 2010 оны 63 тоот зарлигаар жил бүрийн 5, 10 саруудыг "Бүх нийтээр мод тарих өдөр" болгон зарласан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь 2010 оноос эхлэн "Бүх нийтээр мод тарих өдөр"-ийг тохиолдуулан байгууллага болон хувь хүмүүстэй хамтран олон төрлийн мод, бут, сөөгийг тарьж, арчилж ургуулж байна. 
Та бүхэн хашаандаа болон цэцэрлэгт хүрээлэнд мод тарихдаа дараах зүйлсийг анхаараарай. 

        •Насны байдал. Чимэглэлийн модлог ургамлууд олон наст ургамал юм. Тухайн сонгосон ургамал хэдэн жил насалж, хэдий хэмжээний титэмтэй болохыг заавал харгалзаж үзэх нь чухал.
       •Өндөр, нам. Чимэглэлийн модыг тарихдаа цаад байгууламжийн гоо үзэмжинд тохируулан өндөр намыг бодолцох учиртай. Тайралт хийдэггүй модыг хаана нь тайрч, хэлбэршүүлдэг модыг тарихдаа зөв байрлуулах хэрэгтэй болдог.
      •Титэм. Ургамал бүрийн газрын дээд хэсгийн хэлбэр дүрс өөр өөр байдаг Цэцэрлэгийг ямар зориулалтаар байгуулж байгаагаас хамаарч титмийг бас янз бүрээр хэлбэржүүлж болдог.
     •Навч. Цэцэрлэгийн модыг шилмүүст навчтай (шинэс, гацуур, нарс, арц), илтэслэг буюу хавтгай навчтай (улиас, улиангар, бургас, хус гэх мэтээр) гэж тус бүр ангилж болно.
     •Навчны өнгө хувиралт. Ургамлын навчны унах хугацаа өөр өөр байхын зэрэгцээ өнгө хувиралт аажим, олон өнгө үзүүлдэг. 
      •Цэцэг. Ургамал бүрийн цэцэглэх хугацаа янз бүр байдаг. Буйлс, гүйлс, сакура зэрэг ургамал навчлахаасаа өмнө цэцэглэдэг. Нохойн хошуу, монос зэрэг ургамлууд навчилсны дараа цэцэглэх жишээтэй. Мөн цэцгийн хэмжээ, байрлал, тоо хэмжээ өөр өөр байдаг. Бүйлс, монос зэрэг нь олон тооны жижигхэн цэцгүүдтэй байхад, нохойн хошуу олон тоотой, том цэцэгтэй юм. Чимэглэлийн ургамлыг цэцгээрээ гоёдог, навчаараа гоёдог гэж ангилдаг. 
       •Цэцэглэх үеийн үргэлжлэх хугацаа. Хавар эрт цэцэглэдэг, зуны турш цэцэглэдэг ургамлууд бий.  
      •Холтосны өнгө. Модлог ургамлын холтос янз бүрийн өнгөтэй. Үүнийг бас чимэглэлийн явцад анхаарч үзүүштэй. 
      •Үндэсний системийн байдал. Ямар ч ургамлын газрын дээд хэсэгтэй тэнцүү хэмжээний үндэсний систем байна гэдгийг ямагт санах хэрэгтэй. Тийм учраас ургамал тарих зайг тохируулах нь чухал. Бас улиас мэтийн ургамлууд үндсээрээ үрждэг. Байшин, барилгад хэт ойрхон таривал газар доорхи шугам сүлжээнд аюул учруулж болох юм
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.