Хэвлэл мэдээллийн салбарын ”Урлагийн их наадам”-ын бүртгэл маргааш дуусна

“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ” 2013 оны 10-р сарын 26-30 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаа билээ. Тус наадамд оролцогчдыг маргааш буюу 10-р сарын 24 өдөр хүртэл бүртгэх юм.


   Наадмын зохион байгуулагчаар “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, санаачлагчаар урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт, оролцогчоор Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Монголын Радио Телевизийн Академи, Монголын Сайтын Холбоо, Монголын Мэдээллийн Сайтуудын Ассоциаци, Монголын Телевизүүдийн Холбоо, Монголын Суваг Телевизүүдийн Нэгдсэн Холбоо, Монголын Фм Радиогийн Нэгдсэн Холбоо, Монголын Сонины Холбоо, Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Монголын Сэтгүүл Зүйн Академи, Орон Нутгийн Хэвлэл Мэдээллийн Холбоо, Нийслэлийн Сонины Холбоо, Спортын Сэтгүүлчдийн Холбоо, Парламентийн Сэтгүүлчдийн Холбоо, Даймонд Пресс Клуб, Монголын Өдөр Тутмын Сонинуудын Холбоо зэрэг олон арван байгууллагуудын гишүүн хэвлэл мэдээллийн байгууллагууд хамрагдаж байгаа юм.

  Энэхүү урлагийн их наадам нь хэвлэл мэдээллийн салбарын нийт ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдгээрийн урлаг, уран сайхны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, түүгээр дамжуулан урлагийн яруу сайхныг уншигч, сонсогч, үзэгчдэд хүргэх, оролцогчдын дундаас урлагийн өндөр авъяас билэгтэй ажилтан, албан байгууллагыг тодруулан алдаршуулж, шагнаж урамшуулах зорилготойгоор 2 жил тутамд уламжлал болгон зохиогдох ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.