Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх 10 ЗӨВЛӨМЖ

    Хүүхдийг Ивээх Сан, хүүхдийн бие махбодын эсрэг шийтгэл болон гутаан доромжилсон аливаа харилцааг хүний үндсэн эрхийн зөрчил гэж үздэг. Тус сангаас гаргасан зарим зөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна.
 
Хүүхдийг хүчирхийллийн бус эерэг аргаар хүмүүжүүлэх 10 зөвлөмж:
1.    Хүүхдийг хүмүүжүүлэхдээ шийтгэхээсээ илүү тэднээс юу хүсээд байгаагаа тайлбарлан ойлгуулахыг хичээгээрэй.
 
2.    Хүүхдийн дүрсгүй зан, муу аашийг засаж залруулж болох зүйл гэж хүлээж ав. Ингэвэл зөв зан суртахуун гэж юу хэлээд байгааг хүүхэддээ хэлж заахад хялбар байх болно.
 
3.    Балчир хүүхдийг хэзээ ч бүү цохь, сэгcч. Зөв бурууг тэр ялгаж мэдэхгүй. Буруу зүйлийг тэр санаатай хийдэггүй.
 
4.    Хүүхэддээ зориулан аюулгүй орчин бий болгоорой. Нялх эсвэл хөлд орж байгаа хүүхдүүд болохгүй зүйл хийж байвал зүгээр л тухайн зүйлээс нь холдуулаарай.
 
5.    Хүүхдийн насанд тохирсон дүрэм журмыг гэр бүлдээ бий болгож мөрдөөрэй. Хүүхэд дүрэм журамд дуртай байдаг. Гагцхүү үүнд тэдний биелүүлж чадахуйц цөөн үгээр ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр тусгасан байх ёстой.
 
6.    Хүүхдийг ямар ч тохиолдолд зодож цохихгүй байж сургаарай. Хүчирхийлэл хүчирхийлэл дагуулдагийг ямагт санаарай. Ямар ч тохиолдолд хүүхэд зодуулахгүй байх эрхтэй гэдгийг санана уу.
 
7.    Хүүхдийнхээ талаар сайн сайхан зүйл боддог гэдгээ санаандгүй гэмээр сонсгоорой. Хүүхэд өөрийгөө магтуулах, өөрийнхөө тухай хэн нэгэн сайнаар ярьж байхыг сонсох үнэхээр дуртай байдаг.
 
8.    Хүүхэддээ сонголт хийх боломжийг олгож байгаарай. Даалгавраа хоолныхоо өмнө хийх үү? Эсвэл дараа нь хийх үү? Аль нь чамд хэрэгтэй байна гэх мэт. Ингэж хүүхэддээ сонголт хийх боломж олгосноороо шийдвэр гаргахад бага багаар сургаж байна гэсэн үг юм.
 
9.    Гэр бүлдээ тохиолдсон бэрхшээлтэй асуудлыг хүүхдээсээ нуухгүй байхыг хичээгээрэй. Гэр бүлдээ тохиолдсон санхүүгийн болон бусад янз бүрийн бэрхшээлийн тухай, түүнийг хэрхэн даван туулах талаар хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцаж байх нь чухал.
 
10.    Хүүхэддээ хэлэх гэсэн санаагаа товчхон үгээр илэрхийлээрэй. Хүүхдүүд янших, зааварчлах, удаан тайлбарлахад дургүй байдаг. Харин цөөн, санаанд үлдэхээр хэдхэн үгээр хэлбэл илүү хурдан тусгаж авдаг.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.