АРЬСАНД ХЭРЭГТЭЙ ШИЛМЭЛ ХҮНС
Арьсанд тань хамгийн хэрэгтэй байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүдийг охидын онлайн сэтгүүлээс нь танилцуулж байна.
Хүрэн манжин нь бидний эрүүл мэндэд маш их хэрэгтэй хүнсний ногоо юм. Энэ нь амин дэм А, Е кальци, магни, кали, натри зэрэг эрдсээр нэн баялаг төдийгүй анагаах увидастай байна. Бие организм дахь илүүдэл хорт бодисыг гадагшлуулж, холестриныг бууруулснаар зүрх судасны өвчин тусах эрсдлийг багасгаж биеийг эрүүлжүүлдэг юм.

Мөн сармис нь арьсанд хуршсан батгыг ор мөргүй цэвэрлэдэг байна. Сармис нь хүний биед хэрэгцээт амин дэмээр баялаг бөгөөд зүрхний элдэв эмгэг болон ходоод гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зэрэг онцгой ач тустай хүнсний ургамал билээ. Өдөр бүр хамгийн багадаа ядаж нэг хумс сармисыг тогтмол хэрэглээд заншчихвал таны биеийн аливаа өвчин эсэргүүцэх буюу бактерийн эсрэг дархлаа тогтож, биеэс хортой бодисыг гадагшлуулах юм.

Арьсанд тань хэрэгтэй дараагийн бүтээгдэхүүн бол улаан лооль бөгөөд амин дэм С-гээр нэн баялаг тул арьсыг чангалах үйлчилгээ үзүүлнэ. Ингэснээр арьс тань уян хатан, чийглэг булбарай болохоос гадна коллагений хэмжээгээ нөхөж авах ба цусны эргэлтийг сайжруулснаар царай тань гэрэлтсэн, тунгалаг болж өгдөг байна.

Манго жимс нь арьсны хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг нь тогтоогдсон билээ. Мөн төрөл бүрийн амин дэмээр баялаг учраас арьсанд маш сайн тэжээл өгөхөөс гадна арьсны бохирдлыг цэвэрлэхэд тустай аж. Манго жимсний 80%-д амин дэм А агуулагддаг төдийгүй илчлэг бага ч ашиг тус ихтэй жимс юм байна.

Сайхан арьстай байхыг хүсвэл усан үзмийг хэрэглэж заншаарай. Энэхүү жимс нь хүний биед хэрэгтэй байгалийн эрдэс амин дэмийг их хэмжээгээр агуулдаг ба арьсны үрэвсэлт өвчин, үлд болон эгземийн үед хэрэглэхэд гайхалтай үр дүнг үзүүлдэг гэнэ.

Түүнчлэн харшлын эсрэг хамгийн сайн эм болдог ба төрөл бүрийн хөнгөн зууш хэлбэрээр тогтмол хэрэглэж занших нь хамгаас чухал юм.
Эх сурвалж: gogo.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






